Хошуувч зүүлгээгүй нохой гадаа тоглож байсан хүүхдийн хөлийг хазаж, хүндэвтэр гэмтээжээ
2023/08/16
Прокурорын байгууллага 2023 оны наймдугаар сарын 7-11-ний өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 327 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад гурван шаардлага хүргүүлжээ.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар дөрвөн байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл бичсэн байна.
Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн 35 дугаар хорооны иргэн М.Т нь орчиндоо аюул учруулж болох амьтныг буюу нохойг зохих хамгаалалтгүй байлгасан, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ аваагүйгээс гадаа тоглож байсан хүүхдийн хөлийг хазаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулжээ.
Уг хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг авхуулахаар Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны Засаг даргад мэдэгдэл хүргүүлжээ.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй байдаг хэмээн тус байгууллагаас мэдээлэв.
Зочин · 2023/08/16
SEKSDN80955877
Зочин · 2023/08/16
oron suutsand nohoi tejeehiig tas horigloh hergtei
Зочин · 2023/08/16
НОХОЙ ТЭЖЭЭГЧИД БАРАГ ӨӨРСДӨӨ НОХОЙ БОЛЖ БАЙГААН БИШҮҮ, ГАДНА ТАЛБАЙ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ БҮХ ОРЧНЫГ ХАМГИЙН ДЭЭДЭЭР БУЗАРЛАЖ НОХОЙГОО ХАА Ч ХАМААГҮЙ БААЛГАЖ,ШЭЭЛГЭЖ БАЙНА ЯАГААД ТЭР НОХОЙ ШИГ БОЛСОН НӨХДИЙН НОХОЙ БИДНИЙ ОРЧЫГ ДУРААРАА БУЗАРЛАХ ЁСТОЙ ГЭЖ????? МӨН ХОШУУВЧ ЗҮҮНЭ ГЭЖ ЁСТОЙ БАЙХГҮЙ ХҮН УРУУЛСАН БОЛ ЭЗЭНД НЬ ХҮН ХУТГАЛСАН ДАЙТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ!!!!!!!!!