БЗД-ийн Цагдаагийн газраас "Бусдыг айлган сүрдүүлж, дээрэмддэг" бүлгийг илрүүлжээ. Тодруулбал,

      Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнө, оройн цагаар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон ганцаараа явж байгаа иргэдийг хяналтын камергүй газарт бүлэглэн айлган сүрдүүлж, биед байгаа бэлэн мөнгө, эд зүйлийг дээрэмдэн авдаг 16-22 насны 7 иргэнийг баривчилжээ. Дээрх этгээдүүд нь тээврийн хэрэгсэл ашиглан 9 гэмт хэрэг үйлдсэнийг урьдчилсан байдлаар тогтоон шалгалтын ажиллагааг хийж байна.