Стресс гэж юу болох, хэрхэн даван туулах талаар ЭМЯ-наас ийнхүү зөвлөж байна.


Стресс гэдэг нь гаднын нөлөөнд үзүүлж буй бие сэтгэцийн хариу үйлдэл юм. Хүн амьдралынхаа хугацаанд тодорхой үйл явдалд стрессийг мэдэрдэг хэдий ч хүн бүр өөр өөр байдлаар хүлээж авдаг.

Өдөр тутмын амьдралд стрессүүд байнга тохиолдох нь хэвийн зүйл бөгөөд зарим талаараа биднийг урагшлуулагч хүчин зүйл болох нь ч бий. Тиймээс стрессээс ангид байх биш харин стрессийг удирдан зохицуулах аргад суралцах хэрэгтэй.

Стрессийг даван туулахад тусалж, тайвшруулах амьсгалын дасгалыг туршаад үзэхийг ЭМЯ зөвлөлөө.

  • 3 секундийн турш гүнзгий амьсгал авна.
  • 3 секундийн турш амьсгалаа түгжинэ.
  • 3 секундийн турш амьсгалаа удаанаар гаргана.

Дасгалыг өдөр бүр 10 минутаас доошгүй хугацаагаар хийх нь үр дүнтэй арга юм гэв.

Тэгвэл дараах зүйлс стресс үүсгэдэг байна.

  1. Орчны дуу чимээ, тааламжгүй нөхцөл
  2. Харилцааны зөрчил, будилаан
  3. Шинэ орчин нөхцөлд нүүх шилжих
  4. Гэр бүл салах
  5. Сургууль, ажилгүй болох
  6. Гарз хохирлууд (ойр дотны хэн нэгэн өвдөх, салан одох, хагацах, эд хөрөнгөө алдах)
  7. Хүчирхийлэлд өртөх
  8. Осол сүйрэл
  9. Байгалийн гамшиг
  10. Ядуурал
  11. Хэт ачаалалттай ажиллах
  12. Архи, тамхины хэрэглээ
  13. Дотогшоогоо чиглэсэн зан араншинтай байх
  14. Тааламжгүй сэтгэл хөдлөлүүд.