Өнгөрсөн долоодугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас нэгэн этгээд процессор хулгайлсан хэрэг гарсан. Процессорт дүрс оношилгоонд орсон өвчтөнүүдийн оношыг хадгалдаг байсан. Тухайн үед процессор олдсон ч хулгай хийсэн этгээдийг олсон эсэх, хариуцлага тооцсон эсэх нь тодорхойгүй үлдсэн юм. Тэгвэл дээрх хулгайч этгээд наймдугаар сарын 1-ний өдөр Улсын Гуравдугаар төв эмнэлэгт мөн нэвтэрч, Чих, хамар хоолойн тасгийн эмчийн утсыг хулгайлаад гарсан байна.

Эмнэлгийн байгууллагуудаар дамжин хулгай хийж гаршсан дээрх этгээдийг илрүүлж, яаралтай хариуцлага тооцохыг эмнэлгийн ажилтнууд хүсэж байна.