Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Шинэ Драгон төвийн үүдний шилэн фасадны хэсэгт гарсан галыг 14:45 цагт бүрэн унтраасан хэмээн Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ.

Галыг унтраахад тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэв.