Л.Энх-Амгалан: Багшаар элсэх оюутнуудын ЭЕШ-ын босго оноог дээшлүүлэхээс өгсүүлээд шат дараатай олон алхмыг хийх болно
2023/08/25
Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ энэ хичээлийн жилээс эхэлж 2030 он хүртэл багшаар суралцах гэж байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг 100 хувь төр даахаар болж байгаагаа мэдэгдсэн билээ.
Тэгвэл үүнтэй холбогдуулан өнөөдөр /2023.08.25/ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулж байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайдын “Багшаар суралцах оюутан, магиструудын төлбөрийг төр 100 хувь хариуцах”-аар болсон шийдвэр бол багш бэлтгэх тогтолцоонд маш том үр дүн өгнө. Зарим хүмүүс багш болох гэж зүтгээд, тэр хирээр чанаргүй олон багш төгсөж, сургалтын чанар муудна гэж болгоомжилж байх шиг байна. Багшаар суралцах оюутан, магиструудын төлбөрийг 100 хувь даахтай холбоотой шалгуурыг БШУЯ маш нарийн боловсруулна.
Багшаар суралцах хөтөлбөр, МУБИС-ийн анги танхимын шинэчлэл, багш нарын нийгмийн асуудал зэргийг цогцоор нь харж шийднэ. Багшаар элсэх оюутнуудын ЭЕШ-ын босго оноог дээшлүүлэхээс өгсүүлээд шат дараатай олон алхмыг хийх болно" гэжээ.
Зочин · 2023/08/26
SEKSDN80955877