Сүүлийн үед цахим орчинд холимог тулааны тамирчид хоорондоо ёс бус үг хэллэг ашиглан ярилцаж буй бичлэг тараад олны бухимдлыг хүргээд буй билээ. Тэгвэл энэ талаар Монгол Тулааны Шилдэг Тамирчдын холбооны удирдах зөвлөлөөс мэдэгдэл гарган тэднийг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. 

Цахим орчинд Жалам хар  нэрээр танигдсан М.Баярмандах болон Г.Чинзориг хоёрын хувьд MGL-1 FC холбооны 2017 онд хийсэн Мастер тулаанч реалити шоунд орж тулалдаж байсан нь үнэн болно .

Бие хамгаалах урлагийн ямар нэг нь төрлөөр хичээллэж байгаагүй нь ёс суртахууны дэг журмыг ойлгоогүй өөрсдийгөө цахим ертөнцөд нэрд гаргахын хүслэнд автагдсан залуус гэж харагдлаа.

Хоёр залуугийн Олон нийтийн сүлжээнд ёс бус үг хэллэг ашиглан лайв бичлэг хийсэн үг үйлдэл нь тулааны урлагийг шимтэн сонирхож байгаа хүүхэд залуусд маш буруу үлгэр дуурайлал болж харагдсанд нь туйлын их харамсаж байна.

Хүүхэд залуус тус лайв-ыг үзэн дуурайж архи тамхи хэрэглэх, элдэв хараал хэлэх нь харилцааны хэвийн зүйл юм байна гэж ойлгогдохоор харагдуулж байгаа нь тулааны урлаг сонирхогч тулаанчдын нэр хүндийг унагасан үйлдэл боллоо.

Бүх төрлийн тулааны урлаг нь ямар ч хүчирхийлэгч бэлддэггүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Тулааны урлагийн бусад Холбоод болон багш нар энэ хоёр ёс зүйгүй аашлагчдыг тэмцээндээ оруулах, тэдний зохион байгуулж буй тулааны тэмцээнд тамирчдаа оролцуулахгүй байхыг уриалж байна.

Зохион байгуулж буй тэмцээнийг нь дэмжиж оролцсон тамирчдыг MGL-1 Championship Холбооны тэмцээн болон бусад арга хэмжээнд оролцуулахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Монгол Тулааны Шилдэг Тамирчдын холбооны удирдах зөвлөл