Ослын улмаас 14 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ
2014/06/17
2014 оны 6 дугаар сарын 17-наас 18-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1654 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 43 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан 6, хулгайлах 11, дээрэмдэх 2, танхайрах 7, бусдын биед гэмтэл учруулах 1, зам тээврийн хэрэг 10, осол 14 гарч 14 хүн гэмтэж, 1 хүн нас барсан байна.
Тухайлбал,
ДЭЭРЭМДЭХ гэмт хэрэг
1. БГД-т “1000 нэрийн дэлгүүрийн урд дээрэмдүүлсэн хүн байна” гэсэн мэдээлэлийг 06-р сарын 18-ний 02:02-д авч Тайшир-111 чиглэлийн ХЖА д/ч Б.Сүхбаатар, а/а Г.Содбаяр нар шалгахад: СХД-ийн иргэн Л-ийн бор өнгийн гар цүнхтэй Iphone-4s гар утсыг Дорнод аймаг харьяат Б /эр.22н/ бусадтай бүлэглэн дээрэмдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн хэргийг БГДЦХ-1 шалгаж байна
2. 2. СБД-ийн 8 дугаар хороо, “МУИС-ийн оюутны 3-р байрны ард дээрэмдүүлсэн хүн байна” гэсэн мэдээллийг 06-р сарын 17-ны 08:30-д авч Тамир-115 чиглэлийн ХЖА д/ч С.Ганзориг, а/а Б.Ананд нар шалгахад: СБД-т оршин суух З-г ЧД-ийн иргэн Б /эр.24н/ нь бусадтай бүлэглэн нүүрэнд нь цохиж цүнхтэй LG-SU760 маркийн гар утас, жолооны үнэмлэх, виза карт зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн хэргийг СБДЦХ-1 шалгаж байна.
ХУЛГАЙЛАХ гэмт хэрэг
1. БГД-ийн нутаг дэвсгэрт “06-р сарын 17 ны 10:30-д 44 зах дээр үл таних хүн цемент аваад мөнгөө өгөлгүй зугтаасан“ гэж БГД-ийн иргэн Б-ийн өргөдлийн дагуу ХЖА д/ч М.Алтантүлхүүр шалгахад Төв аймгийн Угтаал сумын харьяат, иргэн Б нь хувийн автомашиндаа цемент 1тн-ийг ачиж зугтаасныг илрүүлэн БГДЦХ-2 шалгаж байна.
2. СБД-ийн нутаг дэвсгэр, “43-р байрны гадна зогсоолд тавьсан автомашинаас эд зүйл хулгайлаад байна” гэсэн мэдээллийг 06-р сарын 17-ны 04.10-д авч Тамир-115 чиглэлийн ХЖА д/ч С.Ганзориг, а/а Б.Ананд нар шуурхай шалгахад байрны гадна тавьсан ЧД-ийн иргэн У-ын эзэмшлийн Nissan Wingroud, СБД-ийн иргэн С-ийн эзэмшлийн Тoyota crown, мөн СБД-ийн иргэн Б-ийн эзэмшлийн Toyota Prius-20 автомашинуудын хойд хаалганы жижиг гурвалжин шилийг Хэнтий аймаг Цэнхэр мандал сумын харьяат 20 настай Б гэгч хагалж эд зүйл хулгайлах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан хэргийг СБДЦХ-1 шалгаж байна.
ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ ЗӨРЧИХ гэмт хэрэг
1. СХД-ийн нутаг дэвсгэрт “Гэмтлийн эмнэлэгт өндөрөөс унаж гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 06-р сарын 17-ны 18:14-д авч м/б д/ч Х.Цолмонгийн удирдсан бүрэлдэхүүн шалгахад: Хуучин 22-ын товчооны урд СХД-ийн иргэн 27 настай А нь баригдаж байгаа Цахилгаан Түгээх Под станц дээр ажиллаж байгаад унаж гэмтэн ГССҮТ-ийн ТННТ хэвтэн эмчлэгдэж байгааг СХДЦХ-1 шалгаж байна.
Урин дулаан цаг хэдийнээ ирж, иргэдийн хараа хяналт суларснаас гэмт этгээдүүдэд боломж олгодог үе. Иргэд өөрсдийн хараа хяналтаа сайжруулж, цагдаагийн байгууллагтай хамтран ажиллаж, зуслан, хөдөө гэхчилэн орон байраа эзэнгүй орхиж эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлэх хэрэгтэй байна. Мөн түүнчлэн машинаа гэрэлтүүлэгтэй, хамгаалалтай газарт тавьж аливаа эрсдэлд өртөхгүй, анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.