Комедиан Н.Амаржин нь АН-ын даргын Залуучуудад чиглэсэн бодлого хариуцсан зөвлөхөөр өнгөрсөн долоо хоногт томилогдсон. Тэгвэл өнөөдөр Ардчилсан намын байрны гадаа тус намын гишүүн А.Авар /Joker/ мэдээлэл хийж, П.Амаржинг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр "Монголд Ардын нам, Ардчилсан нам гэж аль нь ч алга. Намуудын нэрийг барьсан ашиг сонирхлыг бүлэглэлүүд Монголыг удирдаж байна. Ардчилсан намын даргын зөвлөн П.Амаржинг мэтгэлцээнд дуудсан. Хоёр хоног хүлээнэ. Ардчилсан нам нь залуудын оролцоог хангаж байгаа юм шиг ойлголт түрүүлсэн томилгоо болсон. Ардчилсан намд АНУ-д сургуульд төгссөн жирийн гишүүд бий. Алиалагч хэрэгтэй бол бас байгаа. Гэтэл яагаад П.Амаржинд урилга өгөөд зөвлөхөөр авдаг юм бэ? Жирийн гишүүдийн мэргэжил туршлагыг үнэлэхгүй байгаа юм. Ардчилсан намын дарга нар жирийн гишүүдийг сонгуулийн үеэр тараах материалыг нь барьж явдаг, санаа өгдөг хүмүүс мэтээр ойлгодог. Жирийн гишүүдийн дуу хоолой хүрэхгүй байна" гэлээ.