Монголын хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг болж 1995 онд байгуулагдаж өдгөө 1500 гаруй оюутан, суралцагчидтайгаар бакалавр, магистрын түвшинд өдөр, орой, эчнээ хэлбэрээр сургалтын үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байгаа 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн, 2018 он хүртэл Аттистатчилагдсан “Газарчин” дээд сургууль 2014-2015 оны хичээлийн жилийнхээ элсэлтийг авч эхлээд байна.

   200 гаруй оюутны дотуур байр, 30 000 гаруй ном бүхий номын сантай, 24 цагын үнэгүй интернэттэй, Сургалтын стандартад нийцсэн  төхөөрөмжөөр бүрэн хангагдсан уул  уурхай багшийн сургуулийн   лаборатори,  лингафоны кабинетуудтай гээд олон давуу талуудтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг тус сургуульд хүүхэд залуучууд та бүхнийг урьж байна.

   “Газарчин” дээд сургуулийн онцлог давуу талаас нь дурьдвал: Cургалтандаа онлайн болон зайны сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг, Мэргэжлийн хөтөлбөр тус бүр мэргэшсэн үндсэн багшаар бүрэн хангагдсан, Сургалтын төлбөрийн уян хатан бодлогыг баримталдаг, Оюутан суралцах хугацаандаа жил бүр мэргэжлийн дадлага хийж онолын мэдлэгээ баталгаажуулдаг, Оюутан хичээлээ сонгон судлах боломжтой бөгөөд кредит системийн сургалттай тул оюутан 3 жилд төгсөх боломжтой. 

   Сургалтын төлбөрийн хөнгөлөлт: Ерөнхий шалгалтанд 700-с дээш оноо авсан элсэгчийн сургалтын төлбөрийг 10 хувиар, 650-700 хүртэл оноо авсан элсэгчийн сургалтын төлбөрийг 5 хувиар хөнгөлнө. Мөн Улс, нийслэл, аймаг, дүүргийн олимпиадад сонгосон мэргэжлээр амжилт үзүүлж эхний 10 байрт шалгарсан элсэгчийн сургалтын төлбөрийг 20 хувиар хөнгөлнө. Оюутан  жилийн сургалтын төлбөрөө 2 хувааж төлөх боломжтой бөгөөд 3.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцвал сургалтын төлбөрөөс 20 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Түүнчлэн нэг өрхөөс 2 оюутан хувиараа сургалтын төлбөрөө төлж суралцвал 1 оюутны төлбөрийг 15 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлдэг юм.        

   Улсын чанартай тэмцээн уралдаанд тэр дундаа Спорт, Урлаг, Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож байр эзэлсэн оюутнуудын сургалтын төлбөрийг 10-30 хувиар хөнгөлөлт үзүүлж     сургуулийн “Шилдэг оюутан”,  “Манлайлагч оюутан”-аар шалгаруулж өргөмжилдөг ажээ. Ийнхүү мянга мянган залуучуудад мэдлэгэ боловсролыг бүрэн дүүрэн эзэмшүүлсээр 25 дахь жилтэйгээ золгож буй тус сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилд элсэлт авах мэргэжлүүдийг танилцуулж байна.

А. БАКАЛАВРЫН ТҮВШИНД

 

 

Мэргэжлийн нэрс

Өгсөн байвал зохих ЭЕШ

/аль нэгээр нь 400-с дээш оноо авсан байх/

1

Аялал жуулчлалын менежмент

Монгол хэл

Гадаад хэл

2

Сургуулийн өмнөх боловсролын багш

Монгол хэл

3

Багш-монгол хэл уран зохиолын боловсрол

Монгол хэлний багш

Монгол хэл

Гадаад хэл

Монгол хэл-уран зохиолын багш

Монгол-англи хэлний багш

4

Багш-байгалийн ухааны боловсрол

 

Газар зүй байгаль шинжлэлийн багш

Газар зүй

Биологи

Газар зүй –биологийн багш

5

Багш, бага ангийн боловсрол

Монгол хэл

6

Багш-нийгмийн ухааны боловсрол

Түүх нийгмийн ухааны багш

Монголын түүх

Нийгмийн тухай мэдлэг

Нийгмийн ухаан-эрх зүйн багш

Түүх-эрх зүйн багш

7

Менежмент

 

Уул уурхайн

Математик

Гадаад хэл

Зочид буудал зоогийн газрын

8

Эдийн засагч

9

Нийгмийн ажилтан

Нийгмийн тухай мэдлэг

10

Геологич

Математик

Хими

11

Ашигт малтмалын баяжуулалтын технологи инженер

12

Уул уурхайн ашиглалтын технологи инженер

 

Математик

Физик

 

13

Цахилгааны инженер

14

Инженер механик

15

Геодези

 

Уул уурхайн маркшейдер

Геодези

16

Иргэний барилга

17

Авто замын барилга

18

Эрх зүйч

Монголын түүх,

Нийгмийн тухай мэдлэг

19

Нягтлан бодох бүртгэл

Математик

         
 

Б. МАГИСТРЫН ТҮВШИНД

 

Магистрын хөтөлбөрийн нэрс

 

Сургалтын хэлбэр

Элсэгчид тавигдах шаардлага

 1

Боловсролын удирдлага

өдөр, эчнээ

Их, дээд сургуулийг 3.0 дээш голч дүнтэйгээр бакалаврын боловсрол эзэмшсэн байх.

2

Бизнесийн удирдлага

өдөр, эчнээ

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.gazarchin.edu.mn сайтаас болон 450626, 450735, 99021305, 99116210, 88112739 дугаараас лавлаарай.