Нийтийн тээврийн газраас замын ачаалал ихтэй, түгжрэл үүсдэг цагуудад үндсэн хоёр чиглэлд богино эргэлтийн 6 автобусыг нэмэлтээр өчигдрөөс эхлэн үйлчилгээнд гаргажээ.

Тодруулбал, Ч:1 чиглэл нь Энхтайван өргөн чөлөөний дагуу Таван шараас Офицеруудын ордон хүртэл зорчдог. Тухайн чиглэлийг ажил тарах цагуудад Ч:1А Ч:1Б гэсэн 2 чиглэл болгон богино эргүүлэхээр зохицуулалтыг хийжээ. Таван шараас ирсэн автобус Мөнгөн завьяагаар эргэж байгаа бол Офицеруудын ордноос ирж буй нь Сүхбаатарын талбайгаас буцаж байгаа юм.