АН ялъя гэвэл МЕГА ЭВСЭЛ байгуулах хэрэгтэй!
2023/09/13
АН-ын зарим лидерүүд, идэвхтэй гишүүд сүүлийн жилүүдэд нэг зүйл ярих боллоо. Тодруулбал “Ардчилсан Нам бол баруун төвийн нам. Ардчилсан Нам бол либерал нам. Яг энэ үзэл санаан дээрээ нэгдэх ёстой. Өөр үзэл санаатай хүмүүсийг АН-д бараг байлгах шаардлаггүй” гэх агуулгатай яриа олонтаа сонстох болсон. Энэ бол бодит байдлаас ихээхэн гажуудсан яриа. АН 1990 оны ардчилсан хувьсгал, өргөн олны үүсгэл санаачилгаас үүдэлтэй нам. Хувьсгалчдын байгуулсан нам. Энэ нам үүсгэн байгуулагдахаасаа эхлээд л огт либерал нам байгаагүй юм. Монголын Ардчилсан Холбооны анхны Ерөнхий Зохицуулагч Санжаасүрэнгийн Зоригийн улс төрийн үзэл баримтлалыг харахад ч, МоАХ, МоАН-ы анхны үзэл санааны тулгуур баримт бичгүүдийг судалж дүгнэхэд ч Ардчилсан Нам анхнаасаа л нео консерватив нам байсан. Өөрөөр хэлбэл уламжлалын үнэт зүйлийнхээ тодорхой хэсгийг хадгалахын сацуу орчин үеийн ололт, либерал эдийн засгийг хослуулан хөгжих нь зөв гэсэн үзэл санаанд суурилж байжээ.
Үүнтэй холбоотой сонин баримт ч бий. Ардчилсан Намыг бүрдүүлсэн анхдагч намуудын нэг болох Монголын Үндэсний Дэвшлийн Намын лого нь нар, сар, гал буюу Хүннү гүрний бэлгэдэл байжээ. Энэ нь өдгөө Ардчилсан Намын сүлд болсон билээ. Өөрөөр хэлбэл Ардчилсан Нам, Монголын Ардчилсан Холбоо, ардчилсан хувьсгалыг дэмжсэн өргөн олон хэзээ ч либерал нам болцгооё, барууны явцуу үзэлтэй улс төрийн хүчин байгуулъя гэж тэмцээгүй. Харин Монгол Улсаа гадны вассаль улс биш болгоё, эзэн мэдэх эрх, үндэсний бахархлаа сэргээе, үндэсний эрх ашгаа хамгаалъя, өөрийн орны онцлогийг хадгалахын сацуу орчин үеийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн хөгжье гэдэг дэврүүн хийгээд өрнүүн хүслээр жигүүрлэж байсан учраас Ардчилсан Нам анхнаасаа л Үндэсний Ардчилсан Нам байсан юм. Мэдээж түүхэн явцдаа Ардчилсан Нам маш олон сорилтыг давсан.
2000 оны 12-р сарын 6-нд Монголын Социал Демократ Нам тэргүүтэй дөрвөн намтай тэмцэж, өнөөгийн Ардчилсан Нам албан ёсоор бий болсон. УИХ-ын 2024 оны сонгуулийн циклээс улбаатайгаар хэт зүүний үзэл рүү хэлбийж, популист сэдэлтэй нийгмийн халамжийн амлалтууд, түүнийгээ хэрэгжүүлэх гэсэн үйл ажиллагаанд хөтлөгдсөн нь үнэн.
Гэхдээ харамсалтай нь одоо дээр дурьдаж буй лидерүүдийнхээр бол нөгөө тал руугаа хэт савж, ерөөсөө л хэт барууны либерал нам болъё гэж ярих болжээ. Бараг л комедиан Д.Амараагийн үүсгэн байгуулж буй шиг либертари нам болчихъё гэх нь холгүй. “Өөдгүй үндэстний үзэлтэн “Женко” Х.Баттулга, нацист “Фенг Шүй” Ганбаатарыг намаасаа хөөе, тос усаараа ялгаръя, жинхэнэ хөрөнгөтний нам болох ёстой” гэх мэтийн туйлшрал ч цөөнгүй сонстох болов.
Энэ бүхнийг нуршихын учир нь тун удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Улс төрийн намын гол зорилго бол засгийн эрхийг авч, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх явдал.
Хэрэв Ардчилсан Нам УИХ-ын 2024 оны сонгуульд ялалт байгуулъя гэж бодож байвал дараах гурван ажлыг заавал хийх ёстой. Үүнд:
Нэгдүгээрт. АН бол либерал нам биш, үндэсний ардчилсан хувьсгалаас үүссэн жинхэнэ үндэсний ардчилсан нам юм гэдгийг намын удирдах түвшиндээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл АН Rebranding хийх шаардлагатай бөгөөд ингэхдээ шинэчлэлийн агуулга нь намаа либерал үзэлд хайрцаглаж, жижигсгэх бус үндэсний ардчилсан нам болгож, улам тэлэхэд чиглэгдэх учиртай.
Хоёрдугаарт. Мега эвсэл байгуулах ёстой. УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнг авч үзье. МАН сонгуульд саналаа өгсөн иргэдийн 44 хувийн, АН 20 хувийн санал авсан байдаг. Зөрүү нь 20 хувь. Уг зөрүү болох 20 хувийг алдахгүйн тулд Ардчилсан Нам улс төрийн бусад намуудыг урьж, МЕГА ЭВСЭЛ, ИХ ЭВСЭЛ байгуулахаас өөр ямар ч гарцгүй нь нэн тодорхой байна. Монголд нэг нам УИХ-ын хоёр сонгуульд дарааллан ялалт байгуулаад буй. Энэ хэвээр үргэлжилбэл Монголд нэг намын систем бий болж магадгүй нь гэсэн айдас ч улс төрийн хүрээнд бодитой оршиж байгаа.
Иймээс ч уг их эвслийн суурь үзэл санаа нь үндэсний ардчилал байх ба чухам ийм л туган доор нэгдэх бүхий л намуудтай яриа, хэлэлцээ их ажил АН-ыг хүлээж буй.
Энэ бол цаг үеийн дуудлага, цаг үеийн захиалга. Энэ захиалгыг биелүүлж чадвал АН УИХ-ын сонгуульд ялалт байгуулах магадлалтай.
Үгүй бол АН УИХ-ын 2024 оны сонгуульд ялагдан, цаашдаа улам жижгэрч, хуваагдах замдаа нэг мөр орно.
Гуравдугаарт. Монголын сонгогчид УИХ-ын сонгуульд саналаа өгөхдөө МАН-ын зүүний үзэл баримтлалд юм уу? АН-ын барууны үзэл санааг харж, сонголтоо хийдэггүй. Харин тухайн намыг удирдаж буй лидерт саналаа өгдөг. Бүр тодруулбал тухайн намыг удирдаж буй лидерийн эр зориг, манлайлал, түүний өгч буй итгэл найдварт саналаа өгдөг. УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр сонгогчид МАН-д гэхээсээ илүү МАН-ын дарга, тухайн үед өндөр нэр хүндтэй байсан Ухнаагийн Хүрэлсүхэд саналаа өгсөн. МАН-ын сонгуулийн уриа ч “Ерөнхий Сайдаа багаар нь дэмжье” байлаа.
Харамсалтай нь өнөөдөр АН-ын дарга Лувсаннямын Гантөмөрийн улс төрийн рейтинг сайнгүй байгаа. Саяхан АН-ын Тэргүүн Дэд Даргаар сонгогдсон Сангажавын Баярцогтын рейтинг бол бүр маш муу байгаа.
Гэхдээ УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө АН-ын даргыг солих тухай хувилбар бараг байх боломжгүй. Иймээс ч өнөөгийн нөхцөл байдалд гаргаж болох хамгийн зөв шийдэл бол АН-ын Улсын Дээд Шүүхэд бүртгэгдсэн даргыг энэ хэвээр нь үлдээн, харин тус намын манлайлан байгуулах МЕГА ЭВСЭЛ-ийн тэргүүнээр сонгогчдын дийлэнхийн саналыг авч чадах, тэдэнд итгэл найдвар төрүүлж чадах улс төрчийг сонгох явдал болно. Улмаар уг лидерийнхээ нэр хүндээр фон хийн, УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх аваас Ардчилсан Нам буюу түүний эвсэл нийт сонгогчдын 40 буюу түүнээс дээш хувийн саналыг авах бодит боломж бий юм.
Улс төрийн аналитикч М.Гал-Арив
Эх сурвалж:www.SONIN.mn
зочин · 2023/09/14
Элбэгдорж Хүрэлсүхтэй тохирч Баярцогтыг гаргаж ирсэнээр АН 2024 оны сонгуульд бүдрэх нь тодорхой болсон. С.Баярцогт бол мэдлэг боловсрол, чадвар, улс төрийн нарийн ухаантай байж болно. Тийм ч юм шиг байгаа юм. Гэхдээ Оюу толгойн гэрээнээс болж , оффшор данснаасаа болж Хятадын Монгол гэсэн мэдүүлгээсээ болж нэр хүнд нь ард түмний дунд шалаар нэг хөглөрөх хүн АН-н дэд дарга болж сонгууль удирдана гэдэг бол ямарч томъёон дээр тавьсан өөрийн нь хэлсэнээр 20 мянган хувьсагч байгаад ч ард түмний санал авахгүй л дээ. Гантөмөр, Баярцогт 2-г сольж Элбэгдорж, Эрдэнэ 2-г АН-с холдуулж байж л АН МАН тай өрсөлдөх хэмжээнд очно доо.
Зочин · 2023/09/13
33DEESH ER XUNTEI SEXSEER80955877
Зочин · 2023/09/13
hovdiin hogiin hulgaich tur bariltsan gej yu baihav