А.Отгонцэцэг: Нөхөр маань 100 хувь гэмтлийн шалтгааны улмаас нас барсан тул бид эцсээ хүртэл явах болно
2023/09/18
Монгол Улсын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргалыг 2022 оны долоодугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах “Хасу Шивэрт” рашаан сувиллын гаднаас нас барсан байдалтай олсон мэдээлэл тухайн үедээ хэвлэлээр цацагдаж байв.
Тэгвэл энэхүү хэргийн талаар түүний эхнэр /2023-09-15/ хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр, "Бид хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий шалгуулах хүсэлтүүд болон тухайн хэргийн газраас олдсон нотлох баримтад шинжилгээ хийж өгөөч гэж хүсэлт гаргасан боловч мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээс хамаарч гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ гэж прокурорын зүгээс тайлбар хийж, татгалзсан хариу өгч байгаа нь хэргийг зориудаар удаашруулж, хугацаа алдуулж, нотлох баримтын ач холбогдлыг бууруулж байна гэж харж байна.
Өмнө нь энэ хэрэг дээр ажиллаж байсан мөрдөгч удаа дараа санаатайгаар мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчиж байсан. Тэр нь ч тогтоогдож арга хэмжээ авч, хариуцлага тооцож, тухайн мөрдөгчийг хэргээс татгалзуулан гаргасан. Дахин шинээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.
Мөн өмнөх прокурор нь ч бас солигдсон. Хэрэг гарснаас хойш даруй 1 жил гаруй хугацаа өнгөрөөд байгаа боловч хийгдсэн ажиллагаа маш хангалтгүй байгаа талаар Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат хэлж байсан. Би хэвлэлийн бага хурал хийсний дараахан М.Чинбат прокурортой уулзсан юм. Хуулийн байгууллага бодит үнэн байдлыг тогтоож шалгах ёстой байтал зөвхөн өндрөөс унаж нас барсан байдлаар хэт талыг барьж ажиллаад байгааг бид хөндлөнгийн нөлөө орж байна гэж хардаж байна. Одоог хүртэл өндрөөс унаж нас барсан гэх таамаглалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж, нотолж чадахгүй байгаа юм. Тиймдээ ч үүнийг тодорхой болгож нотлох зорилгоор өндрөөс унасан гэх нөхцөл байдалд физикийн тусгай мэдлэг бүхий мэргэжилтнүүдийг оролцуулан дүгнэлт гаргахаар ажиллаж байна.
Одоогоор бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ хийгдэж байгаа. 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр дахин шинжилгээ хийх тогтоол гараад долоон хүний бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийгдэж байна. Бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн мэргэжлийн салбар зөвлөлөөс тав, Шүүх шинжилгээний ерөнхий газраас хоёр шинжээч эмч шинжилгээ хийж эцсийн байдлаар дүгнэлт гаргана.
Хамгийн гол нь шинжээчийн бүрэлдэхүүнд Нүүр ам судлал, Дотрын анагаах судлал, Яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөл зэрэг дүгнэлт гаргахад ач холбогдолгүй эмч нарыг оролцуулсан.
Учир нь талийгаач минь архаг хууч өвчин, болон цус алдалтын шок болон амь тэнссэн үеийн яаралтай тусламж үзүүлж чадаагүй нөхцөл байдлаас шалтгаалан амь нас нь эрсдээгүй тул эдгээр салбар зөвлөлийн эмч нар талийгаачийн биед үүссэн гэмтэл, эмгэг өөрчлөлтийн талаарх дүгнэлт гаргахад тусгай мэдлэгийн хувьд хязгаарлагдмал тогтоолд тавигдсан асуултуудад шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлт гаргах чадамжгүй гэж үзэж байна. Харин шинжээчийн дүгнэлт гаргахад ач холбогдол бүхий салбар зөвлөл нь Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Гэмтэл согог судлалын салбар зөвлөл юм. Талийгаач нь 100% гэмтлийн шалтгааны улмаас нас барсан тул зөвхөн дээрх 2 салбар зөвлөлийг оролцуулан дүгнэлт гаргах нь тогтоолд тавигдсан асуултуудад мэргэжлийн үүднээс тайлбарлах боломжтой гэж үзэж байгаа юм. Миний хэлэх гэсэн санаа бол ямар ч ач холбогдолгүй салбар зөвлөлийг зориуд оруулж дүгнэлтэд нөлөөлөх байдлаар дийлэнх олонхын саналын зарчмаар дахин үндэслэлгүй дүгнэлт гаргах гэж оролдож байна гэж хардаж байна.
Ялангуяа Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийг оролцуулахаас эрс татгалзаж байна. Учир нь талийгаач нөхөр минь Нүүр ам судлалын салбарт хүчин зүтгэж яваад гадны нөлөөтэй байж болзошгүй, онц хэрцгий байдлаар амь насаа алдсан. Энэ хэрэгт хардаж буй хүмүүс нь Нүүр ам судлалын салбарт ажилладаг тул хувийн ашиг сонирхол, гадны нөлөө орох, худал дүгнэлт гаргахад нөлөөлнө гэж хардаж байна.
Миний бие Нүүр ам судлалын салбарт ажилладаг бөгөөд нүүр амны мэс заслын чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн. Ажил мэргэжлийн зүгээс тогтоолд тавигдсан асуултуудад тайлбар өгч, дүгнэлт гаргахад тусгай мэдлэгийн хувьд хариулт өгөх боломжгүй гэдгийг би маш сайн мэдэж байгаа тул энэхүү салбар зөвлөлийг оролцуулан дүгнэлт гаргуулахаас эрс татгалзаж байна.
Хохирогчийн ар гэрийнхэн бид гурав дахь удаагийн талийгаачид хийх дахин шинжилгээ нь эцсийн бөгөөд тогтоолд тавигдсан асуултуудад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбар авахыг хүсч байна. Хэрэв дахин үндэслэлгүй худал дүгнэлт гаргасан тохиолдолд бид хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй, хүлцэнгүй дуугай суугаад хэргийг хаалгахгүй. Үүний төлөө бид эцсээ хүртэл явах болно" гэжээ.
Уг хэргийн шинжээчийн баг өдгөө гуравдахь удаагаа өөрчлөгдөж буй А.Отгонцэцэг яриандаа онцолсон байв. Мөн талийгаачийг анх харахад толгой, хүзүү нь хойш гэдийгээд хөшчихсөн байсныг хараад маш их гайхаж байсан. Доошоо түрүүлгээ хараад олдсон гэх хүн яагаад хойшоогоо гэдийгээд хөшилт үүсчихсэн юм бол?, уг нь хойшоо гэдийж хөших ёсгүй л баймаар.
Мөн хүзүү нь бүхэлдээ хөх эрээн болчихсон, хүзүүний эргэн тойронд нарийн зүйлээр боосон мэт хөндлөн оромнуудыг хараад хоолойг нь боочихсон юм биш үү гэж шинжээч эмчээс асуухад: “үгүй ээ, өндрөөс унахдаа хоолой, цээжээ нидрээд унасанаас болоод үүссэн гэж дөрвөн давхраас унах үед нь яг хажуунаас нь хараад зогсож байсан юм шиг л өөртөө их итгэлтэй хариулж байсан. Шинжээч хэлэхдээ талийгаач унах үедээ жаахан наана унасан бол доороо зөөлөн хөрстэй газар байсан, хөл гараа хугалаад өнгөрөх, амь наснаас холуур байх газар байсан. унасан газар нь олон сэртгэр төмөртэй эвгүй газар унасан байсан гэж хэлэхэд үнэхээр гайхаж байсан болохоор бид тэр газарт нь өөрсдийн биеэр очиж үзэхэд унасан гэх балконы эгц доор нь цахилгаан үүсгүүр моторын том дээвэр харагдаж байсан. Хэрэв доошоо унасан бол тэр дээвэр дээр л унахааар харагдаж байсан болохоор доош очиж, тэр дээвэр дээр цохигдоод унасан байж магадгүй гээд булан тохой бүрийг нь шалгаж, дээвэр дээр нь хүртэл гарч ямар нэг ул мөр байж магадгүй гээд үзэж шалгахад маш цэвэрхэн бөгөөд ямар ч цохигдсон гэх ул мөр байгаагүй тул дөрвөн давхараас унасан гэдэгт эргэлзээ төрсөн.
Гол нь талийгаач толгойгоорой унасан гэх боловч хүзүүний яс нь ямар ч хугаралгүй, дотор эрхтнүүд нь унасан гэх талруугаа ханарч, цус хуралт, язралт гэмтэл огт үүсээгүй байсан нь өндрөөс унаж нас барсан гэдгийг үгүйсгэх баталгаа болж байсан.
Тийм учраас хохирогчийн ар гэрийнхэн бид хууль хяналтын байгууллага болон шинжээч эмч нарыг өндрөөс унаж нас барсан гэх дүгнэлтээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаад үнэн зөв дүгнэлт гаргаад өгөөч л гэж хүсээд байгаа тухайгаа илэрхийлсэн гэж ярьжээ.
Хэрэг гараад удаагүй байхад Г.Ганжаргал агсны аав Д.Ганбүргэдхэвлэлд өгсөн ярилцлагадаа, "Би хүүгээ архи уугаад тэр өндрөөс нисээд үхчихсэн гэж хэзээ ч бодохгүй байна. Дүгнэлтээр биеийн дэх архины хэмжээ өчүүхэн л гэж гарсан гэсэн. Бусад хүмүүс ч гэсэн ухаангүй согтуу хүн ч байсан тэр тагтнаас унах боломжгүй гэдгийг хэлдэг.
Би бодохдоо анхан шатны үзлэгийг л маш хангалтгүй хийсэн болов уу гэж гомдож байдаг юм. Хурууны хээ гэх мэт нарийн зүйлсийг авсан л байх, гэхдээ хангалтгүй. Анхан шатны үзлэгийн дүн гарахгүй их удсан. Наадам ч давхацсан. Тухайн үед хэргийг замхрах нь л гэж бодож суусан.
Харин ч манай бэр, ах дүүс, танил тал нь холбогдох дээд шатны байгууллагуудад удаа дараа гомдол мэдүүлж, энэ хэрэг олон түмний сонорт хүрсэн гэж хэлж болно. Тэгээд ч хүү минь олон түмэнтэйгээ хүн байсан учир түүнийг бүгд л амиа хорлох, өндрөөс өөрөө унах хүн биш ээ гэдгийг хэлж байгаа. Тиймээс ч бүгд гаднын нөлөөтэй нас барсан гэдэгт нь бат итгэлтэй байгаа юм" гэж ярьж байсан юм.
Түүний ар гэр, ойр дотныхон нь уг хэргийг зохион байгуулалттай аллага гэж үзэж байгаагаа удаа дараа хэлсэний эцэст, Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид талийгаач 401 тоот өрөөний тагтнаас хөл алдан унах үедээ хоёр давхрын тагтны хаалтыг биеийн аль нэг хэсгээр цохисон эсэхийг тогтоох өндрөөс унах үеийн туршилтыг хийж гүйцэтгэжсэн байдаг. Уг туршилтад 174 см өндөртэй, 74 кг жинтэй чүүчил ашиглаж, 17 удаа өндрөөс унагаахад нэг ч удаа хоёр давхрын тагтыг мөргөж, шүргээгүй бөгөөд 4 давхрын тагтны дор байрлах цахилгаан генераторын дээрээс цөм унажээ.
Туршилтын дүнг үндэслэн цагдаагийн байгууллагаас уг хэргийг хүн амины хэрэг хэмээн шалгахаар болсон ч өдгөөг хүртэл хэрэг шийдэгдээгүй байгаа нь энэ юм. Түүнчлэн өндрөөс унах үед өмсөж явсан хувцас нь зурагт харагдаж байгаа шиг сөхөгддөггүй. Харин цогцсыг чирэх дамжлан өргөх үед сөхөгддөг юм байна.
Зочин · 2023/09/19
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh