Автомашингүй өдрөөр цахилгаан скүүтэр, суррон мотоцикл зэргийн хэрэглээг хориглоно
2023/09/20
"Автомашингүй өдөр-2023" арга хэмжээг зохион байгуулах талаар Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир мэдээлэл хийв.
Тэрбээр "Энэхүү өдрийг жилдээ хоёр удаа буюу намар, хаврын улиралд болдог. Энэ оны зургаадугаар сарын 3-ны өдөр Автомашингүй өдрийг зохион байгуулсан. Тус өдрөөр ТЦА-ны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын 142 дуудлага мэдээлэл ирсэн. Энэ нь энгийн үеүдтэй харьцуулахад 40-50%-аар буурсан эерэг үзүүлэлт.
Өмнөх автомашингүй өдрөөр 2-10 насны нийт 12 хүүхэд унадаг дугуйд мөргүүлж гэмтсэн тохиолдол бүртгэгдсэн. Иймд бямба гарагт болох автомашингүй өдрөөр биеийн хүчээр жийж унадаг дугуй болон тавцант тэшүүрээс бусад цахилгаан скүүтер, унадаг дугуй /суррон мотоцикл/ төрлийн хэрэглээг хориглож байгаа" гэлээ.
Автомашингүй өдрөөр Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Мөн Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг есдүгээр сарын 23-ны 07:00-18:00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм.
Зочин · 2023/09/20
sain bna horigloh hergtei.daanch hagas sain odor usan boroooo