8-р Богд Жавзундамбад эх оронч сэтгэл байгаагүй...
2023/09/25
Цаг төрийн үймээн ба 8-р Богд Жавзундамба
19-р зууны эцэс, 20-р зууны эхэн үеийн дэлхий дахины нөхцөл, байдал, тэр дундаас Манж, Хятад, Орос, Японы Ар Монголд хандах ашиг, сонирхлын ил, далд санаархлыг үнэн мөнөөр нь таньж мэдээд тэдний эсрэг чухам ямар бодлого, тактик баримтлахын зохистойг олж тогтоосон улс төрийн нам, хүчин 1900 он гэхэд Хүрээ, Хийдийн хаана нь ч байсангүй. Ар Монголын ноёд, түшмэдүүд, лам нар Төв Азид бүрэлдээд байсан улс төр, цэрэг дайны нөхцөлтэй холбоотой мэдлэг, мэдээллээр тун ч маруухан байжээ.
Манжийн төр, засаглалын доройтол, түүний үр дагавар, Орос Японы зөрчил, дайн, Хятадын улс төрийн хүчнүүдийн санаархал, Ар, Өвөр, Баруун, Зүүн Монголын цаашдын хувь заяа, Орос Хятадын харилцааны төлөв байдал, 13-р Далай ламын улс төрийн үйл ажиллагаа, түүний Ар Монголд оргож ирсэн шалтгаан, зорилго, Монголын ноёд, лам нарт үзүүлсэн нөлөө гэхчилэн тоочих аваас үйл явдал тун өрнүүн, тун ээдрээтэй, тун олон талтай, хэний ч болов толгой эргэм, төөрөлдөм шинж, чанартай болчихоод байв.
Манж Чин гүрний зах хязгаарын хоцрогдсон бөглүү муж хэмээн тооцогдох болсон Ар Монгол, түүний ядуу, тархай, цөөн хүн ам нь ламын шашны суртал, зурхайн хуурамчлалд гүнзгий автаж мунхарсан, тэр цагийн үнэлгээгээр мөхөж байгаа угсаатны тоонд орчихсон монголчуудыг сэхэж сэргэнэ гэж хэн ч найдаж байсангүй. Гэвч монголчуудад нэгэн том үнэт зүйл байжээ. Тэр бол төр, ёсны түүхэн том уламжлал, эх түүх, түүний унтарч замхраагүй их инерци, эрч хүч билээ.
Хүннү улс, Хүннүгийн эзэнт гүрэн, Сүмбэ, Нирун улс, Их Монгол, Монголын эзэнт гүрэн, дэлхийг бүхэлд нь шахам эрхшээж байсан улс төрийн соёл, уламжлал монголчуудыг Хүрээ, хөдөөгүй, Хойно урдгүй угз татан босгожээ. Ингэж монголчуудын шинэ түүх эхэлжээ. Үндэсний эрх чөлөөний төлөө хөдөлгөөн, Тусгаар тогтнолын төлөө тэмцэл, Автономит эрх, БНМАУ, НҮБ-ын гишүүн-ийм замыг итгэмээргүй богино хугацаанд туулжээ. Энэ бол XX зуун дахь нэгэн гайхамшиг байлаа. Гэхдээ энэ гайхамшгийг гадна, дотны нөхцөл, олон хүчин зүйл, адилгүй шинж, зорилготой олон хувьсгал, аз ёндооны гэхээр сонин, содон үзэгдлүүд хамтын хүчээр, “заяа тавилангийн эрхээр” бүтээжээ.
Энэ гайхамшигт үйл хэргийн хөдлөх хүч нь монголчууд өөрсдөө байсан нь түүхийн баримтуудаар он тоолол дарааалан нотлогдсоор байна. Гэхдээ харийн сонирхогч хүчнүүдийн оролцоо, найруулгын үүрэг, ач холбогдлыг үгүйсгэх, орхих аргагүй их байсан нь ч мөн түүхэн үнэн болно.
* * *
Ар, Өвөр, Баруун, Зүүн монголчуудыг эзэрхийлж, дарангуйлж, мөлжиж, ядууруулж, доройтуулж байсан хүчин зүйлүүд бол НЭГДҮГЭЭРТ: Манжийн Хаан, түүний ургийнхны дарангуйлал, эзэрхийлэл, ХОЁРДУГААРТ: Манжийн цэргийнхний хүчирхийлэл, ГУРАВДУГААРТ: Хятадын худалдаа-мөнгө хүүллийн мөлжлөг, ДӨРӨВДҮГЭЭРТ: Төвдийн шарын шашны оюун санааны боолчлол, мөлжлөг, ТАВДУГААРТ: Олон дэсийн монгол ноёд, түшмэдүүдийн дарлал, мөлжлөг, ЗУРГАДУГААРТ: Олон тооны сүм хийдүүд, лам нарын мунхруулга, мөлжлөг, ДОЛООДУГААРТ: Хариас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварт өвчнүүдийн хортой үр дагавар-товчилж хэлэх аваас ийм долоон давхар дарлал, мөлжлөгийг жирийн иргэд хүлээж, хүлцэж, гарцгүйдэн доройтсоор байжээ.
Монголын хөрс шороо, ашигт малтмал, ан гөрөө, хямд ажиллах хүчийг олж харсан Европ, Азийн капиталистуудын мөлжлөгийг өмнөх долоо дээр нэмэх учиртай.
Японтой байлдаад ялагдсан Оросын төр засаг Монголын газар нутгийг бамбай, түшиц, удаах дайны талбар болгон ашиглах гэсэн геополикийн санаархал, төлөвлөгөө нь Монголын талд ихээхэн хохирол учруулж ч болох нөхцөл бас бүрдээд байжээ.
Оросод дэгдсэн иргэний дайны хөлд өртөж хохирох аюул ч гэсэн бага буурай Ар Монголыг хүндээр нэрмэж бас чадах байлаа.
Доройтож аргагүйдсэн Манжийн төр засгийн шинэ шунахай бодлого, хятадын цэргийн эрхтэнгүүдийн өрсөлдөөн,бүгд найрамдахчуудын нь шинэ колончлолын санаархал, Японы генералуудын зүүн хойд Азируу чиглэсэн түрэмгийлэл зэрэг нь Ар Монголд яаж тусах, нөлөөлөх нь ч бас түгшүүр төрүүлсээр байв.
Өмнө өгүүлсэн гадаад, дотоод хүчин зүйлүүдийн сөрөг нөлөөний улмаас Ар Монголын газар нутаг багассаар, хүн ам цөөрсөөр, мал сүрэг хорогдсоор, ард иргэд ядуурсаар, эрчүүд лам болж өрх гэрийн тоо буурсаар, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон эцэггүй хүүхдийн тоо өссөөр, Хүрээ, хийд бараадсан үгээгүй ядуус олширсоор, мал амьтны гаралтай түүхийн эд, ашигт малтмал харьруу хямд төсөр зөөгдсөөр, нөхөн үржихүйн насны хүмүүс халдварт өвчинд өртсөөр, мухар сүсэгт автсан хүмүүс амь, амьдралаа ном, гүрэм, ерөөл, даллаганд даатгасаар, Далай лам, Банчин Богд нарын ойр дотны хүмүүсийн хүүхдүүдээс (арын хаалгаар) тодорсон төвд Богд Жабзундамба нар хүүхдээрээ, цэл залуугаараа эндсээр Монгол маань мөхөлрүүгээ ойртсоор л байлаа.
Төвдөөс тодорч (тэр үеийн Далай ламын шадар түшмэлийн хүү) Монголд залагдсан 8-р Богд (1870-1924) л хамгийн урт насалсан хүн юм. Тэрээр 1874 онд 4 настайдаа Монголд залагдан шарын шашны тэргүүн болжээ. Лхаст төрж Да Хүрээнд өөд болсон ажээ.
Төвд орон олон ламтай, олон сүм хийдтэй. Сүм хийдүүдийн үйл ажиллагаа болон ашиглалтын зардал, олон зуун мянган лам нарын хоол, хувцас, орон байрны зардлыг төвдүүд шашин, бурхны холбогдолтой ном судар, бүрээ бишгүүр, хонх, дамар, бурхны хөрөг зураг, баримал, элдэв сахиус, үрэл, зулын цөгцнүүд, очир, элдэв очир мэтийн олон эд барааг экспортлох аргаар олж бусад орныг мөлжиж байжээ. Ингэж олсон алт, мөнгөөр сум хийдүүдийнхээ багана, ганжируудыг ч өнгөлж байв. Гол хэдэн сүм хийд нь шижир алтан ганжиртайг магтсан дуу байдаг. Тэр дуу Монголд ч мөн дуулагдаж байв. Түүнд Зонховын санаачлан барьж босгосон гол гурван сүм хийдийн нэр дурдагддаг ажээ.
Зонховын шашин өөрийн нь амьд дээр яаж түргэн, өргөн дэлгэрч, ямар их үнэт зүйлийг Бурхад, хутагтуудын нэр сүрээр татаж төвлөрүүлснийг энэ баримт үзүүлж буй. Төвдүүд шашин, лам, хутагт, хувилгаад, ид шидэд найдсаар, төр засаг, батлан хамгаалах үйлсээ ч умартаж гоомойдсоор, тусгаар тогтнолоо ч алджээ. Энэ бол түүхийн үнэн, нотолгоотой баримт болно.
Чин үнэнийг хэлэх аваас 8-р богд бол мэдлэг, чадвараар бусдаас онцгойрох юмгүй, эрүүл мэндээр ч сул дорой, жирийн л нэг төвд лам байлаа. Монголын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь, бие хайргүй тэмцэх хүсэл, зориг, эх орон ч сэтгэл түүнд байгаагүй. Байх ноцтой шалтгаан ч үгүй билээ.
Богдтой зэрэгцүүлэн, жишин үзэх, үнэлэх аваас Монголын хан нар, сурвалжит ноёдын олонхи нь хоёр зууны туршид Манжийн төрийн дарангуйллыг зүсэн зүйлээр амсаж эдэлсэн, амь нас, бие сэтгэл, эд хөрөнгө, нэр төрөөр хохирч хэлмэгдсэн, улс үндэстнийхээ ирээдүйн хувь заяанд сэтгэл зовниж, гарц хайж байсан эх орончид, тэмцэгчид байв. Манжийн бас Хятадын төрийн дарангуйллыг ар монголчуудаасаа илүү ихээр, эн тэргүүнээ амсаж, хэлмэгдэж, мөлжигдөж байсан Өвөр Монголын эх орончид, тэмцэгчид 1910-аад оны дундуур гэхэд бүр зэвсэгт тэмцэлд шуудран орцгоосон байна. Тэдний гавьяа, зүтгэл өнөөдрийг хүртэл бага дурдагддаг, дутуу үнэлэгддэг нь харамсмаар, бас шудрага ёсонд үл нийцэх баримт мөн юм.
1910-1919 он, мөн 1919-1924 онд Монгол даяар, эн тэргүүнээ Ар Монголын хувьд улс төрийн ямар нөхцөл, тохироо, ирээдүй бэлтгэгдээд байгааг Богд гэгээн үнэн, зөвөөр ухаарч ойлгож байсангүй. Өөрийн нь хувь заяа, амь насанд Оросын улаантнууд, тэдний нөлөөнд автсан хувьсгалчдын зүгээс ямар заналхийлэл, эрсдэл үүсээд байгааг ч тэрээр ойлгож, тооцож, бултаж зайлсхийж ч чадаагүй юм.
Эзэн хаанаа гэр бүл, үр хүүхэд, хувийн эмчтэй нь цуг хоморголон хөнөөсөн, зарим том санваартнаа ч мөн алж, цөлсөн Оросын улаантнууд Монголын шашин, сум хийд, хутагт хувилгаадыг зүгээр орхихгүй гэдгийг урьдчилан ойлгох, тооцох чадавх Богд гэгээнд ч, мөн тамгатай, тамгагүй хутагтуудад ч байсангүй.
Улс төрийн үүмээн, самуунтай хүнд бэрх нөхцөлд цэрэг зэвсгийн хүчээр л өөрийгөө хамгаалах, авч үлдэх ганцхан боломж буйг ойлгоогүйн улмаас Богд гэгээн наян тохой өндөр Жанрайсиг, нэг мянган Аюуш бурхан мэтсийг Хятад, Польшид захиалж өндөр үнээр хийлгэхийн оронд Ар, Өвөр Монголын нэгдсэн том арми байгуулж, зэвсэглэж ч болох байлаа.
Бурхан, шашны гэх нэр, хэргээр Төвдрүү аялан одож амь насаа аврах боломжийг ч тэрээр ашиглаж чадаагүй байна. Богд гэгээн эргэл мөргөлөөр Төвдрүү аялан яваад тэндээ үлдэж болох байв.
Манжийн төр мөхөж, Хятадын дотоодод улс төрийн хямрал үүсээд ужгиран, Хаант Орос гадна, дотны хямралд автаж хөрөнгөтний болон социалист хувьсгалд угсран өртсөн, Японы цэрэг зэвсэг Хятадруу түрэмгийлэн орсон тэр эгзэгтэй нөхцөлд Богдын засгийн газар ядаж л Ар Монгол, Өвөр Монгол, Барга, Буриадын эх орончдын хүчийг нэгтгэж, төвлөрүүлж чадаагүй билээ. Тэр ч бүү хэл Ар Монголдоо хар ба шар феодлуудын хүчийг зангидан хослуулан ажиллаж, нэгдмэл байлгаж ч дөнгөөгүй юм. Дээр дурдсан хямралтай нөхцөлд авъяаслаг, чадварлаг, алсын хараатай хаан болон жанжин хүн том зорилго тавьж, биелүүлж ч болохоор байсан нь үнэн болно.
8-р Богд бол улс төрийн боловсрол, мэдлэг, мэдрэмжгүй, шийдэмгий бус, зөвхөн л гэгээнтэн, хутагт, амьд бурхан гэсэн нэр, титэмдээ итгэж төөрөлдсөн сул дорой төвд лам гэдгээ харуулжээ.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогнолын төлөө эрслэн боссон, тэмцсэн шудрага, шийдэмгий эх орончид Өвөр Монгол, Ар Монгол, Баруун, зүүн Монголд олон байсан боловч олонхи нь харийнхны урт гар, дотоодын урвагчдын хорлолд өртөж хөнөөгджээ.
* * *
Сүүлийн гурван мянган жилийн гурвууланд нь монголчууд том үндэстэн байв. Угсаатан, үндэстний том бага нь олон, цөөнөөрөө хэмжигддэггүй, түүний нөлөө, үүрэг, манлайллаар хэмжигддэг ажээ. Нийтийн тооллын өмнөх мянганы сүүлч гэхэд Хүннү улс томрон томорсоор Хүннүгийн эзэнт гүрэн болж Хятадын их Цинь, Хань гүрэнтэй чацууран, өрсөлдөн байх болжээ. Евро-Азийн нүүдэлчдийг Хүннү гүрэн манлайлж, нэгтгэж, захирч байв.
Нийтийн тооллын эхний мянганд Хүннүчүүдийн нэг хэсэг нь баруун тийш нүүдэллэн Зүүн Европ хүрч, улмаар Ромын эзэнт улсын задрал, мөхөлд маш томоор нөлөөлжээ. Нөгөө нэг томоохон хэсэг нь Өмнөд Азируу шилжсээр, хүчирхэгжсээр Энэтхэг хүрч Моголын эзэнт гүрнийг байгуулжээ. Төв Азидаа үлдсэн Хүннүчүүдийн өмнөд хэсэг нь Хятадад уусаж, умард хэсэг нь Монгол Сүмбэ гүрнийг, мөн Монгол Нирун аймгийн манлайллаар Монгол Нирун гүрнийг байгуулж байв. Энэ хоёр гүрний бүрэлдэхүүнд түрэг угсааны олон аймаг орж, захирагдаж байжээ.
Нийтийн тооллын хоёрдугаар мянганы эхээр монгол угсааны бүх аймаг, ханлигууд нэгдэж Их Монгол улсыг байгуулж нэн ихээр хүчирхэгжжээ. Чингис хааны аян дайн амжилтанд хүрч Монголын эзэнт гүрэн байгуулагдсанаар тэр үеийн дэлхий дахины ихэнх хэсэгт Монголын эзэнт гүрний хараа захиргаа, нөлөө тогтжээ. Даярших үйл явц ийнхүү эхэлсэн түүхтэй. Чухамхүү энэ үед дэлхий дахин гэгдэх том нийтлэг буй болж бүх угсаатан, ард түмэн нэгэн хөлөг онгоцны зорчигчид болжээ. Ийнхүү сүүлийн гурван мянган жилийн гурвууланд нь монгол угсааны аймгууд, улс, гүрэн тодорч, товойж, нөлөө, хамаарлаа бүс нутагдаа, тивдээ, бүр дэлхийн хэмжээнд тогтоож, манлайлж ирсэн билээ. Монголчууд цөөхөн ч гэсэн том угсаатан, том үндэстэн гэх үнэлгээ, дүгнэлтийн учир ийм ажээ.
Бүх шашны эерэг бүхэнд нь, бүх угсаатны хүмүүст, хар, цагаан, шар арьстай бүх иргэнд ижил, тэгш харьцаж чадсан анхны хаан, жанжид ч монгол хүмүүс билээ. Ингэхлээр монголчууд нь ёс суртахууны хувьд, хүмүүнлэг чанараараа бусад угсаатан, үндэстнүүдээс хавьгүй дээгүүрт орох нь ч тодорхой юм.
Монголын эзэнт гүрний эрхшээл, хамааралд орсон Ази, Европын олон арван улс, үндэстнүүд бүгд л томорч, төвлөрч үлджээ. Дэлхий дахин гэх том нийтлэг, гурван зууныг дамнасан харьцангуй тайван амьдрал, хөгжил, Европ Азийг холбосон далайн замууд, шашин хоорондын дайн, самууны намжмал байдал, Европ Азийн орнуудын хоорондох бүх талын хэлхээ, холбоо, мэдлэг, туршлага солилцолт хүн төрөлхтөнд сэргэн мандалт болон соён гэгээрлийн эринийг авч иржээ. Ийм дэвшилтэт үйл явцад хөтлөн хүргэсэн олон хүчин зүйлийн нэг томоохон нь Монголын эзэнт гүрний улс төр-цэрэг дайны үзүүлсэн олон талын нөлөө, эерэг үр дүн мөн байв. Олон орны түүхчид, улс төрчид эдүгээ энэ нөлөө, үр дагаврыг цохон, онцлон тэмдэглэх болжээ. Дэлхий дахины түүх түүхэн үнэнрүүгээ ойртсоор байна. Аливаа бүхэн, бүх зүйл үнэн мөнөөрөө байх шиг сайхан юм хаа байх билээ. Монголчууд бол бүр эцэг өвгөдөөсөө нааш л түүхэн үнэнд элэгтэй явж ирсэн ард түмэн мөн юм.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Дамил · 2023/09/26
Богд бол Монголын төлөө юу хийгээгүй дээр тодорхойлсон шиг этгээд үүнийг Богд гэж хөөрцөглөдөг Батсайхан доктор гэгчид сайн ойлгуулах хэрэгтэй
Зочин · 2023/09/25
SHALGAX ER XUND80955877
Зочин · 2023/09/25
За наадахад чинь итгэх хүн байхгүй ээ
Үлмэдэх · 2023/09/25
Өнгөрсөн юманд хүн бүхэн цэцэн гэдэг, үүний л нэг үгээ хэлжээ. Түүхийг бодит үнэнийг тогтоох ёстой нь зүйн хэрэг. Гэхдээ одоо яагаад уруудаад, буруудаад байгаа шалтгааныг нэн түрүүнд олж арилгах нь амин чухал болоод байгааг ойлгох, арга замаа олох хэрэгтэйсэн. 8 -р богдын гэм зэмийг тогтоолоо ч өнөөгийн бидэнд тусыг эс өгнө. Чингис хааныг мянга, түм дуудаад ч босож ирж энэ улсыг өөд татахгүй.
Зочин · 2023/09/25
ZYGAATSAJ SEKSEER80955877
Зочин · 2023/09/25
Tembuursen gichii baisan
Зочин · 2023/09/25
AX NRT XUCHINDUULI80955877
шаабар · 2023/09/25
Санаа нь буруу ч биш л юм. Гэхдээ Богд яг юун дээр хэрхэн алдсаныг бүрэн тайлбарлаж чадсангүй. Богд сул дорой байсан ч гэлээ түүний шадар сайдууд адилхан сул дорой байсан нь нөлөөлсөн л байх. Ямар боловч бид өнөөдрийн өндөрлөгт хүрчихлээ. Монгол Хонконг шиг, Тайвань шиг болох боломж байсан нь үнэн. Түүнийг алдагдуулж, хулгайлаад улсаасаа баян болчихсон тэдгээр ухамсар, хүн чанар дэндүү дорой эх орон ч биш Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдийн талаар хэлэлцвэл илүү үр дүнтэй байлаа. Тэднийг хулгай дээрмийг 100 гаруй жилийн өмнөх Богдод тохох гэсэн санаа анзаарагдлаа. Бүх бурууг чихэх бор овоохой шинээр босгож, одоогийн нөхдийг далдуур хамгаалах гээд байгаа юм уу ч гэж бодогдож байна шүү.
Зочин · 2023/09/25
GOE XNE S80955877
бат · 2023/09/25
Тэр хол сэтгээд яахав одоо төрийн түшээдээс гэж яривал бидэнд хэрэгтй бус уу
Зочин · 2023/09/25
AX NRTAI XUSNEER S SHAALGN80955877
Зочин · 2023/09/25
S AWN80955877