Автобусны "үнийн будлиан"
2023/09/25
Улаанбаатар хот 2022-2023 оны гуравдугаар сар хүртэл нийт 224 автобусаар парк шинэчлэл хийсэн гэдгийг хотын дарга мэдэгдсэн. Аудитаас нийслэлийн 2022 онд захиран зарцуулсан мөнгөнд шалгалт хийжээ.
Аудитаас нийслэлийн удирдлагууд БНХАУ-аас оруулж ирсэн улаан өнгөтэй шинэ автобус худалдан авахдаа багагүй зөрчил гаргасан гэж дүгнэсэн байна. Тухайлбал, БНХАУ-ын “Xiamen golden dragon bus” буюу “Шимен голден драгон бас” үйлдвэрийн автобусны нэг бүрийн үнэ 640,781 юань гэж аудитаас тогтоожээ. Үүнийг автобус худалдаж авах гэрээ байгуулсан 2022 оны арваннэгдүгээр сарын 10-ны валютын ханшаар бодож үзэхэд, нэг автобусны үнэ 300 гаруй сая төгрөг болж байна.
Тэгвэл хотын удирдлагууд өнгөрсөн нэгдүгээр сард “Xiamen golden dragon bus”-ний нэг бүрийн үнийг 561,081 юань буюу 265 сая төгрөг нийт өртөг нь 59.5 тэрбум төгрөг гэж олон нийтэд танилцуулсан юм.
Хотын даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ 2023 оны нэгдүгээр сарын 17-нд “Шинэ автобусны үнэ. Тендерт ирүүлсэн санал. Энэ компани дэлхийн 40 гаруй улсад автобус экспортолдог” гэх мэдэгдлийг олон нийтийн сүлжээнд хийж байв. Гэвч аудитын тайланд дурдсан болон хотын зүгээс зарласан үнийн дүн олон тэрбумаар зөрж байгаа юм. Үнийн зөрүүнээс үзвэл, 224 автобус худалдан авсан талаарх аудитын дүгнэлтийн үнэ нийслэлийн удирдлагуудын танилцуулсан мөнгөний хэмжээ нийт дүнгээрээ найман тэрбум төгрөгөөр дутаад байгаа гэнэ.
Зочин · 2023/09/25
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh