Нийтийн тээврийн асуудлыг АТГ-аас шалгаж, техникийн шинжээч томилжээ
2023/09/29
Солонгосын "Daewoo" үйлдвэрийн 80 автобусыг Улаанбаатар хотод есдүгээр сарын 26-нд оруулж ирсэн байдаг. Гэвч шинээр худалдан авсан автобуснуудыг арлын дугаараар нь хайтал 30 жилийн өмнөх 1993 оны зорчигч тээврийн автобус байсан гэх агуулга бүхий мэдээллийг ХҮН намаас өгсөн.
Харин НЗДТГ-аас "Daewoo" үйлдвэрийн тэдгээр автобус шинэ, хуучин эсэхийг тогтоолгох Ажлын хэсэг гаргана хэмээн мэдээлсэн билээ. Тэгвэл нийтийн тээвэртэй холбоотой дээрх асуудалд Авлигатай Тэмцэх Газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, техникийн шинжээч томилон шалгаж байгааг албаны эх сурвалж мэдээллээ.
Зочин · 2023/09/29
S XN SXN ZYGAATSI80955877
Зочин · 2023/09/29
S AWN80955877 45NASNI