Жүжигчин П.Шүүдэрцэцэгийн нөхөр охинтойгоо гэрлэхийг зөвшөөрсөн ээждээ их баярлалаа гэв
2023/10/04
Жүжигчин П.Шүүдэрцэцэг сүр дуулиантай хуримаа өнгөрсөн сард хийсэн юм. Түүний нөхөр Крис Гүүд мэргэжлийн ховсын эмч бөгөөд өмнө нь загвар өмсөгч, жүжигчний карьераар чамлахааргүй амжилт олж байжээ.
Тэрбээр өчигдөр өөрийн цахимдаа "Ээжээ охинтойгоо гэрлэхийг зөвшөөрсөнд баярлалаа. Би үүрд талархах болно" хэмээжээ. Тэр хадам ээжээрээ зөвшөөрүүлэх гэж олон удаа гуйсан гэнэ шүү.
"Амьдралын зовлон бэрхшээл дундаас урган гарсан хайр энэрэл нь адислалын гэрлийг улам бүр тодруулдаг. Өнөөдрийнх шиг ийм үзэсгэлэнтэй мөчүүдийг бий болгодог. Энэ бүхэн миний нүдэнд баяр баясгалангийн нулимс авчирч, зүрхийг минь нар шиг гэрэлтүүлж байна. Би үргэлж өөрийн гэсэн гэр бүлтэй болохыг хүсдэг байлаа. Бидний хурим бол миний сүйт бүсгүй бид хоёрын нэгдлийн ариун бэлэг тэмдэг билээ.
Амьдрал хэмээх энэ аянд бурхандаа болон надтай хамт байсан хүн бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье. Өнөөг хүртэл намайг маш олон хүн дэмжиж ирсэн. Та бүхэнгүйгээр, мөн өөрийгөө хэн болохыг мэддэг нэгэнгүйгээр өнөөдрийн би бий болохгүй байх байсан. Бүгдэд чинь хайртай шүү, үүрд талархаж амьдрах болно" гэж хуриман дээрээ хэлж байв.
хаха · 2023/10/12
хуриман дээрээ яг янхан шиг аашилсан өмнөөс нь ичиж үхэх нь шахсан монгол эмэгтэйчүүдийн нэрийг шороотой хутгаад хаясан даа
Зочин · 2023/10/04
S XN