Өмнөговь аймагт зам тээврийн ноцтой осол гарч, гурван хүн амиа алджээ
2023/10/05
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагт зогсож байсан ачааны автомашины хойд талаас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай аравдугаар сарын 04-ний өдрийн 23:28 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 12 км-т замыг туулан 00:31 цагт очиход “Цагаан хад” гэдэг газраас “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн чиглэлд зорчиж явсан “Норд бенз НД4250” загварын ачааны автомашины хойд талаас “Приус-20” загварын суудлын автомашин мөргөж, тус суудлын автомашины бүхээг дотор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, иргэн 29 настай эмэгтэй Н хавчуулагдсан байсан тул 15 минут ажиллан гаргасан.
Цогтцэций сум дахь Сум дундын эмнэлэгт, суудлын автомашины жолооч нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат 34 настай эрэгтэй Г, зорчигч Өмнөговь аймгийн Цагаанбулаг сумын харьяат иргэн 37 настай эмэгтэй С, 35 настай эмэгтэй Б нарын цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.
Зочин · 2023/10/06
S XN
Зочин · 2023/10/05
Өмнөговь аймагт цагаан булаг гэдэг суи байдгүй бгаа шүү
Зочин · 2023/10/05
34 40DEESH ERTEI SXN XALYYTSTAL80955877
Зочин · 2023/10/05
S XNE XUSNEER80955877