УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудастаа "Цагдаагийн хурандаа нар бийлэгжүү байдаг гэж үнэн бололтой" гэх тайлбартайгаар цагдаагийн дүрэмт хувцастай иргэний зургийг нийтэлсэн байсан билээ. Тэгвэл тухайн албан хаагчийн талаар ЦЕГ-н хэвлэл мэдээллийн албанаас дараах тайлбарыг өгчээ. 

Олон нийтийн цахим сүлжээнд "Цагдаагийн хурандаа нар бийлэгжүү байдаг гэж үнэн бололтой" гэх ташаа мэдээлэл нийтлэгджээ.

Иргэн "Б" нь цагдаагийн хурандаа биш бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд 18 жилийн өмнө буюу 2000-2005 онд ахлах дэслэгч цолтой ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн байна.