Сонгинохайрхан дүүрэгт таксины жолооч 30 настай, эрэгтэй Б нь 17 настай, эмэгтэй хүүхдийг хүчиндэхийг завдсан хэрэг өчигдөр /2023.10.11/ цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Одоогоор нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, ганцааранг нь хувийн таксинд суулгахгүй байхыг анхааруулж байна.