СУИС-д элсэж ороод бүжигчин Ган-Очирын бүжгийн хичээлд явдаг байхдаа “Гурван охин хамтлаг”-т албан ёсны гишүүн нь болж орсон хамгийн отгон гишүүн бол Г.Анхмаа юм.

 Гурван охин” хамтлагтай анх  2003 оны 10 сарын 6-ны өдөр “UBS music awards”-ийн тоглолтын тайзан дээр гарч байсан тэрээр одоо багагүй олон жилийн ардаа орхижээ. “Гурван охин” хамтлаг нэг үе “B” продакшн-тай хамтран уран бүтээлээ туурвиж байхад Г.Анхмааг “”Монгол газар” компанийн захирал Мянганбаяртай хувийн харьцаатай гэж хэвлэлүүдээр бичиж байсан ч тэрээр эрс үгүйсгэж байсан юм.

Одоо тэрээр жүжигчин Т.Билэгжаргалтай гэрлэж охинтой болсон бөгөөд нөхөртэйгээ оюутан байхдаа Ромео, Жульеттад тоглож байжээ. Тэр үеэс тэдний үерхэл эхэлжээ.