Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн шүүх хурал лхагва гаригт болно
2023/10/23
Засгийн газраас зохион байгуулж буй "Шувуу" ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппиний Сэбү хотоос энэ оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр тус улсын Цагдаагийн газрын дэмжлэгтэйгээр баривчлан, монголд авчирсан.
Улмаар түүнийг цагдан хориод байсан боловч эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж, долоодугаар сарын 26-ны өдөр суллаад байсан юм. Тэгвэл Т.Бадамжунайд холбогдох хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, хэргийг шүүхэд шилжүүлэн урьдчилсан хэлэлцүүлгийг товлов.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1941000320129 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг энэ сарын 25-ны өдрийн 10.00 цагт товлон зарлалаа.
Зочин · 2023/10/23
S XN80955877