Бусдыг буудаж, амь насыг нь хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
2023/10/24
Бусдыг буудаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг Хэнтий аймагт гарчээ. Тодруулбал, “З” гэгч нь Хэнтий аймгийн Биндэр суманд иргэн “С”-ийн амь насыг галт зэвсгээр хохироосон хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 08-ны өдөр гарсан байна.
Тус хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгаж, улмаар өнгөрсөн долоо хоногт хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.