Л.Энх-Амгалан: Хүүхдийн 100 мянгаас нь 50 мянгын 1-12 ангийнхны үдийн хоолонд зарцуулъя
2023/10/27
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны зардал 2470 төгрөг. Үүнийг хамгийн багадаа 4000 төгрөг болгох шаардлагатай байна. Учир нь хүүхэд өдөрт авах ёстой илчлэгийн 80 хувийг цэцэрлэгээс авч байгаа. Цэцэрлэгийн хүүхдийн хоол, 1-5 ангийн үдийн хоолны зардал нь нийт 170 орчим тэрбум болдог. Үүн дээр нэмээд тогооч нарын цалин хувьсах зардлууд гэхээр 230 тэрбум төгрөг улсын төсөвт суудаг гэсэн үг. Үүнийг нэмнэ гэвэл ахиад 230 тэрбум хэрэгтэй болно.
Тэгэхээр, хүүхдийн 100 мянган төгрөгийн 50 мянгыг хүүхдийн хоолонд зарцуулах шийдэл бас байж болно. Ингэснээр 1-12 ангийн бүх хүүхдэд үдийн хоол өгөх боломжтой бөгөөд асуудлыг ийм байдлаар шийдэхгүй бол дан ганц төсөв дээр суулгаж болохгүй. Энэ их эрсдэлтэй.
Гурван ээлжийн сургуулийн хөрөнгө оруулалт, цэцэрлэг сургуулийн хүртээмжийн асуудал байна. Жил бүр 20 мянган хүүхэд шинээр нэмэгддэг. Ойрын хугацаанд 150 орчим сургууль нэмж барих шаардлагатай учраас 230 тэрбумаар сургууль, цэцэрлэг барих уу, хүүхдийн хоолны зардлыг 50 хувь нэмэх үү гэх сонголттой нүүр тулж байна.
Хэрэв эцэг, эхчүүд зөвшөөрвөл хүүхдийн 100 мянгын 50 мянгыг тухайн хүүхдийн ирцээр бүртгээд хооллолдог болно. Зун хичээл, сургууль амрахаар мэдээж төлбөр авахгүй. Ийм боломжуудыг нийгэм зөвшилцөлд хүрвэл 1-12 ангийн хүүхдүүд сургууль дээрээ хооллох боломжтой" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлэв.
Irgen · 2023/10/29
Hulgaich luivarchdaasaa hunrungiig ne huraaj hyyhdiin hoolnii munguu nemeeechee shudarga carailj bitgii hudlaa yari
Зочин · 2023/10/27
surguuli yu ch alga hooson angi l bna hen tohijuulah vee.tseverlegee gej bhgui bna bas hen hiih ve.
бат · 2023/10/27
Даахгүй нохой булуу хураана гэдэгсэн бид хүүхдээ хоосон явуулахгүй үдийн цай хөтөлбөрөө зогсоо
Зочин · 2023/10/27
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан hahuulch uvgun min ee Mongol huuhdiin mungun .s bitgii hulgai hii bid ur huuhdeese garaa mungu harmalj bgaa bol ta nar naad alband ajilj heniig tejeeh gej ajil olon shaltgaan gelj thag nuhthuuj muurhuus thaachgui thuuthun huuhdiin mungu gel am hiigui uls gargaj uguh albatai chadahgui buh bagch nertei araatanguud ene uvgun bidend hereggui