Б.Ганхуяг: Миний хэрэг цагаадах ёстой, биеийн байдал хүнд байна
2023/10/30
АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнийг яллагдагчаар татаж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болон зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан юм.
Тэгвэл Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.10.30/ 11:00 цагт эхэлсэн ч түр завсарлаад байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг "Би дотуур өмд өмсөхөө байсан, цус шүүрээд наалдаад байна. Толгойны үс хүртэл их хэмжээгээр унаж эхэлсэн. Биеийн байдал маш хүнд байна. Би оргон зугтаахгүй, тийм шаардлага ч байхгүй. Миний хэрэг цагаадах ёстой, эрүүл мэндээ л бодож байна
Хамаг биеэр юм туурсан. Хуучин идээ гараад байсан. Гэтэл одоо идээ гарахаа больсон, хоёр хөл явахад хэцүү болоод байна. Миний тууралт ясандаа хүрэх гэж байна гээд 461 дүгээр хорих ангийнханд хүсэлт тавьсан. Миний уруул, буйл, гар үзүүрээсээ хөхрөөд эхэлж байгаа. Ямар нэгэн хордлоготой холбоотой зүйл байж магадгүй. Цусны шинжилгээ авсан боловч надад хариуг нь өгөөгүй, хэвийн гарсан гэдэг зүйл л хэлсэн.
Хоёрдугаар шатлалын эмнэлэгт арьс, биеэр гараад байгаа зүйлүүдийг эмчлүүлэх шаардлагатай байна. Миний бие иймэрхүү зүйл яриад байдаггүй. Асуудлаас зугтаж биш зүтгэж ард нь гардаг. Өөрийгөө цагаатгах байр суурьтай энэ шүүх хуралд орж байгаа. 124 хавтаст материалд намайг буруутгах зүйл огт байхгүй.
Зөвхөн гэрчийн мэдүүлгүүдийг сольж авсан зүйлүүд байгаа. Уг нь мөрдөх ажиллагааны явцад янз бүрийн зүйл тогтоогдсон болов уу гэж 11 сар хоригдсон. Гэтэл 124 хавтсыг хараад харамссан. Хавтсыг хавтаст хэрэг болгохын тулд л ийм зүйл хийсэн. Үүний 78 хавтас нь хэрэгсэхгүй болсон. Тиймээс миний хүсэлтийг хүлээн авна уу. Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэхэд ямар ч асуудал байхгүй. Зугтана гэсэн ойлголт над шиг хүнээс хэзээ ч гарахгүй. Би зөвхөн Монголдоо л байдаг хүн.
Дараа нь асуудал гарсан ч та нар эрүүл хүн шүүгээд явуулчихад хэрэгтэй болов уу. Сүүлийн үед чичирдэг болчхоод байна. Хамаагүй хөдөлж чадахгүй байгаа. Хоёрдугаар шатлалын эмнэлэг үнэхээр болохгүй байна. Саяхан тав хоног хэвтүүлэхэд хордлого тайлах шингэн л хийсэн" гэж ярив.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Ганхуягийг батлан даалтад гаргахгүй, үргэлжлүүлэн хорих саналтай байгаагаа шүүх бүрэлдэхүүнд уламжилсан байна.
Зочин · 2023/10/30
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/10/30
S80955877