АН-ын гишүүд Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нарт хариуцлага хүлээлгэхийг шаардан жагсаж байна
2023/11/01
АН-аас УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарт "ногоон автобусны" хэргээр хариуцлага тооцохыг шаардаж жагсаал хийж байна.
Тэд “УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулах ёстой. Сайдын албанаасаа буусан нь хангалтгүй” гэж үзэж байна.
Сүүлийн арав хүрэхгүй хоногт монголчууд, нийгмийн сүлжээ зөвхөн ногоон автобус тойрч эргэлдлээ. Бас хангалттай шүүмж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Нэг бүрийг нь 400 гаруй сая төгрөгөөр оруулж ирсэн буюу нийт дүнгээрээ нэлээн хэдэн тэрбумаар хэмжигдэх худалдан авалтаар хулхидсан нь тун хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл мөн.
Учир нь, ногоон автобуснаас болж, 318 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан байж болзошгүй асуудал яригдах болсон. МАН долоон жил төр барихдаа ард түмнээ мөнгө угаах хэрэгсэл болгосон. Нэг иргэнд 33 сая төгрөгийн өр ногддог болсон.
Адаг сүүлд нь амьдарч байгаа бүсээр нь ялгаварлан хоёр хувааж, нэг иргэн 27500 төгрөгийн татвар төлж байж, хотын төв рүү зорчих эрхтэй болох асуудал яригдаж байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлаа аваад хэдхэн хонож байж, ард түмнийг мөлжих шийдэл гаргаж байгаа Х.Нямбаатарыг мөн огцрохыг шаардаж байна" гэсэн байр суурийг илэрхийлэн жагсаж байгаа ажээ.
Зочин · 2023/11/01
S XN80955877
Зочин · 2023/11/01
Сумка буруугүй юу огцролт бол шийтгэл биш сэлгэлт шүү
Зочин · 2023/11/01
Nogoon avtusnii heregten Sumkag bas shalga.
Зочин · 2023/11/01
SEKSEER TAASHLG80955877