Р.Эмүжин: Мангасдаад байвал мангасдаад л байна
2023/11/09
Нэг сайн түгжээд өг, нэг мөр хуулиа батлуулаад авъя гэсэн юм аа даа. Зохиомол түгжрэл үүсгэсэн бол зомби цаашаа мээртэй болчихсон юм биш үү. За ер нь бол хаалт, хашилт, тусгай бүс, төлбөр татвар гээд түгжрэл тойрсон арга хэмжээнүүд улам л чангараад, одоо бүр дарангуйлал үнэртдэг болоод байгаа шүү.
Энэ жил хуулиа баталж аваад, НИТХ-д татвар торгууль батлах шийд өгнө. Өнөөдүүл нь өлөнтөж байгаад 28к-аас арай доогуур баталж буянтны дүр эсгэнэ. Дараа жил нийслэлийн бөглөрлийг шийдэхийн тулд гүүр зам барих нэрээр энэ татвар дахин өсч 50к болно. Нэг эхэлсэн дарангуйлал угаасаа зогсдоггүй.
Нэг л мэдэхэд гэр гэртээ сууж бай гэж захиран дарамтлах өдөр ирнэ. Дүүрэг хороодод хангалттай сургууль цэцэрлэг бариагүй хэрнээ гэрийнхээ ойрхон хүүхдээ сурга гээд загнаад байдаг болсон байна билээ. Загнаад зандраад, торгоод, татаас аваад шийдэх асуудал биш ээ. Нийтийн тээврийн тав, зургаахан компани хувааж залгидаг жилийн 300 тэрбумын татаасанд учир их байна. Аль нэг салбарыг хувийнхнаас төр булааж авна, ах дүүсийнхээ компанид эрх өгнө, тэдэндээ төсвөөс татаас хуваарилна, ерөөсөө ийм л сүлжээ яваад байгаа юм. Дулаахан тохитой автобусанд бид ч гэсэн 2000-5000 төгрөг төлөөд суумаар л байна шүү дээ, иргэдийн энэ хэрэгцээ яах юм? Яагаад заавал бүгдийг ядуу, бүгдийг хяналттай, бүгдийг атгаж базаж, амандаа, араандаа багтаах гээд ингээд мангасдаад байдаг юм бээ? Дахин хэлье,
-Нэгдүгээр эгнээг дээрэмдсэн.2022.
-Дугаарын хязгаарлалтанд оруулсан.2021.
-Дугаарын хязгаарлалтын торгуул шийтгэлийн журам батлагдсан 2021.
-Хаалт хашилтаар зам хаасан. 2021
-Төлбөртэй бүсийн татвар батлах.2023
-Төлбөртэй бүсэд нэвтрэх журам хэрэгжүүлэх.2023
-Төлбөртэй бүсэд зорчих татвар авна 2023.
-Төлбөртэй бүс зөрчвөл шийтгэл хүлээлгэнэ.2023.
-Төлбөртэй бүсэд нэвтрэх татварыг нэмэгдүүлэх.2024...
-Төлбөртэй бүсийн хүрээ хязгаарыг тэлэх. 2025.
-Төлбөртэй бүсэд нэвтрэх татварыг дахин нэмэх.2025
-Төлбөртэй бүсэд нэвтэрсний татвараа төлөөгүй, татвар торгуул нь хуримтлагдсан иргэдийн хотын төвөөр зорчих эрхийг 10 жилээр хасах.2026....за ингээд хэзээ ч дуусашгүй хязгаарлалт, торгууль, ял шийтгэл...ингэдэггүй юм аа, энэ хуулиа, энэ дарангуйллаа эргэн хар, эхнээс нь зас. Эс тэгвээс өчигдрийн байдлыг харахад иргэн цагдаа хоёрын дунд ирүүл тулаан болох нь байна билээ шүү. Наад монголчууд чинь нармайгаа нээлцэтлээ удна, нэг эхэлбэл зогсохгүй! хэмээн зохиолч, яруу найрагч Р.Эмүжин шүүмжлэв.
Зочин · 2023/11/09
baishinguud dunduur zam hiij haalt hashaanuudiig ongoligood buh l gartsaar mashin yvdag bolchuul boglorohgui shuu deeee
УНШИГЧ · 2023/11/09
T1