"Монгол бахархлын өдөр"-ийн хөтөлбөртэй танилц
2023/11/13
Маргааш буюу арваннэгдүгээр сарын 14-нд бүх нийтээрээ амарна. Тодруулбал, Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр" тохионо.
Маргаашийн хөтөлбөрийг танилцуулъя:
- 07.50 цагт Монгол Улсын Төрийн далбааг мандуулна
- 08.30 цагт Төрийн тугийг цэнгүүлнэ
- 09.20 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монголын нууц товчоон” дэлгэрэнгүй тайлбартай номын нээлтийн ёслолд оролцоно /МУИС/
- 11.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулна
- 12.30 цагт Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ
- 14.00 цагт “Мөнх тэнгэрийн бичиг-2023” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн болно /”Чингис хаан” музей/
Оюун-Эрдэнэ яаралтай огцор.. · 2023/11/13
Энэ өдрийг МАН-ын дархлагдсан хулгайч нарыг Их Засаг хуулиар толгойг нь цавчдаг өдөр болгое.