Монгол улсын иргэн БНСУ-д согтуугаар автомашин жолоодож, хийсэн хэргээ үгүйсгэсэн хэмээгээд шүүхээс 15 сая воноор торгожээ
2023/11/14
БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүргийн ойролцоо Монгол Улсын 30 гаруй насны иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, ойролцоох дэлгүүрийг мөргөсөн осол 2021 оны аравдугаар сарын 17-ны өдөр гарчээ.
Тэгвэл БНСУ-ын хууль зүйн яамнаас өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр хийсэн мэдээлэлдээ, “Сөүл хотын Эрүүгийн хэргийн анхан шатны 25 дугаар ангийн шүүгч Ким Бон Жун Замын хөдөлгөөний хууль зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр Монгол Улсын иргэн А-д 15 сая воноор торгох ял оноов” гэв.
Эл хэргийн эргэн сөхвөл, Яллагдагч А нь 2021 оны аравдугаар сарын 17-ны шөнийн 04:40 цагийн орчимд Сөүл хотын Ганнамгу гэх газарт согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ойролцоох дэлгүүрийг мөргөжээ. Тухайн үед А-гийн цусан дахь спиртийн хэмжээ 0.293 хувьтай, согтуу байжээ. Улмаар шүүх хурлын үеэр А нь “жолоочийн суудалд суухдаа дуудлагын жолооч хүлээж байх зуур автомашинд сууж явсан дүүтэйгээ маргалдаж, санамсаргүй хаз гишгэсэн” гэж мэдүүлсэн боловч шүүхээс А-г дуудлагын жолооч дуудсан дуудлага мэдээлэл байхгүй байгаа тул "санаатай жолоодсон" гэж үзсэн юм.
Мөн яллагдагч А-ийн жолоодож байсан “Porsche Cayenne” загварын автомашин нь зогсоолоос хөдлөхдөө арааны урд талын түгжээг гаргах товчийг дарж хөдлөх шаардлагатай байдаг тул тээврийн хэрэгслийг санамсаргүйгээр хөдөлгөх магадлал маш бага гэж үзжээ.
Ийнхүү БНСУ-ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын иргэн А-д “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ойролцоох дэлгүүр мөргөсөн, үйлдсэн гэмт хэргээ үгүйсгэсэн” гэх хэргээр ял оноосон ч анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь энэ байсан тул 15 сая воноор торгох ял оноожээ. Мөн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж буй Монгол Улсын иргэн А давж заалдахаар төлөвлөж байгаа гэнэ.
зочин · 2023/11/14
Үхэр монгол. Бүдүүлэг оркууд хаа явсан газраа балагтай
Зочин · 2023/11/14
Манайд бас ийм өндөр торгууль байх хэрэгтэй автобусны буудал дээр удаан зогсдог жолооч нарын торгуулийг 50з болоё тэхгүй бол торгууль нь багадаад байнаа
Зочин · 2023/11/14
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten