УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар Ерөнхий сайдын мэдээллийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулсан. 

 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн төслийг өргөн бариад УИХ дээр анхны хэлэлцүүлгийг хийхэд бэлэн болоод байна. Энэ хуулийн төслөөр төрийн болон орон нутгийн өмчтэй холбоотой бүх асуудлын шийдвэр гаргалтыг тодорхой болгоно. "Эрдэнэт"-ийн 49-өөс эхлээд ард түмний төлөөллийн байгууллагаар дамжуулалгүй хэдэн их наяд төгрөгийн ордыг үйлдвэртэй нь авч байсан асуудал бий.

Дубайн гэрээнээс эхлээд нэг Ерөнхий сайд нь Засгийн газрынхаа танхимд танилцуулалгүй гаднын улсын компанийн гал тогоонд шийдвэрлэсэн. Өнөөдөр ард түмнийхээ нүүрийг харж чадахгүй зугтаж яваа. Түүнийг эх оронд нь авч ирэх гээд өчигдөрхөн манай яам АНУ-ын АТГ-ын албаны хүмүүстэй уулзалт хийсэн" гэлээ.