Б.Энхболд: 1500 гаруй цэргүүдийн 1,8 хувь нь ямар нэгэн байдлаар дүрмийн бус харилцаанд өртөж байна гэж судалгаагаар гарсан
2023/11/21
Зариг.мн редакциас зохион байгуулж буй “Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлэг өрнөж байна. Цэргийн алба хаагаад, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэд, тэдний ар гэрийнхэн, холбогдох албан тушаалтнууд оролцож байна. Хүний эрхийн үндэсний комиссоос 10 жилийн хугацаанд цэргийн ангиудад явуулж байсан судалгааны тухай ярив.
Хэлэлцүүлэгт ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд оролцож дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр ХЭҮК бол тодорхой салбарын хүний эрхийн бүтэц, системийнх нь хувьд дүгнэлт хийдэг. Хяналт шалгалтыг чиг үүргийг гүйцэтгэдэг байгууллага. Монголд 2000 оноос эхэлж үйл ажиллагаа явуулсан. Энэ хүрээнд цэргийн анги, байгууллагтай холбоотой гурван удаагийн томоохон дүгнэлт, саналыг системийн хувьд гаргасан байдаг.
Нэгдүгээрт, 2006 онд хүний эрхийн үндэсний комисс Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л төрийн цэргийн байгууллагууд болох зэвсэгт хүчин, хил хамгаалах, дотоодын цэргийн байгууллагуудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийхэд дүрмийн бус харьцааны байдал байна. Үүнийг таслан зогсоох ёстой гэсэн анхны итгэлийг 2007 онд УИХ-д өргөн барьсан.
Энэ үйл ажиллагаатай холбоотойгоор тодорхой арга хэмжээг авч, үе шаттай ажилласан. Үүний үр дүнд тодорхой эерэг өөрчлөлт гарч эхэлсэн. Үүний дараа 2016 онд цэргийн анги байгууллагат хийсэн дүгнэлтээ танилцуулсан. Ноцтой зөрчлүүд удаа дараа гарсантайгаар холбогдуулан 2021 онд нийтдээ Зэвсэгт хүчний 14 анги, Хилийн 12 ангийг хамруулж нийт 1500 гаруй хүнийг судалгаанд хамруулсан. Энэхүү судалгааны дүгнэлтэд, нийт цэргийн алба хаагчдын 1,8 хувь нь ямар нэгэн байдлаар дүрмийн бус харилцаанд өртөж байна гэж гарсан.
Мөн хаасан, халагдсан цэргүүдээс судалгаа авахад, 45 хувь орчим нь ямар нэгэн байдлаар дүрмийн бус харьцаанд өртөж байсан гэсэн дүгнэлт гарсан байгаа. Энэ социологийн судалгаа учир чанарын судалгаа авч үзэхэд, нийтдээ цэргийн албанд амиа алдсан 30 хэрэг, хүний эрүүл мэнд хохирсон 127 хэргийг прокурорын байгууллагаас татаж авч бүгдэд нь дүн шинжилгээ хийж УИХ-д танилцуулсан.
Гол дүгнэлт нь цэргийн албанд хүн амиа алдах явдал таслан зогсоодохгүй байна. Хүний эрүүл мэнд хохирч байгаа асуудал нь 2006 онтой харьцуулахад буурсан хэдий ч таслан зогсоохгүй байна. Энхийн цагт ганц ч хүний амь нас үрэгдэхгүй байхыг бид шаарддаг. Харамсалтай нь сүүлийн нэг жилд ямар нэгэн шалтгаанаар хүний амь нас хохироод байгаад бид харамсаж байгаа" гэлээ.
Зочин · 2023/11/21
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/11/21
S XN XUSLEER XANGNA80955877