Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар: Иргэд зургаан сар автобусаар үнэгүй явсны дараагаас нэг сар хэрэглэх 30 мянган төгрөгийн картыг худалдаанд гаргана
2023/11/21
Нийслэл том оврын 600 автобус авах олон улсын нээлттэй тендер зарласан. Тодруулбал, аравдугаар сарын 24-өөс энэ сарын 24 хүртэл тендерт оролцох аж ахуйн нэгжүүдийн материалыг хүлээн авах юм. Энэ хугацаа баасан гаригт дуусна.
Нийслэлийн Засаг дарга шинэ автобуснуудыг ирэх оны нэгдүгээр сард оруулж ирэхээр төлөвлөж байгаа бөгөөд тус автобуснуудад евро 5 стандартын түлш хэрэглэхээр төсөвт суулгах аж. Шинэ автобуснууд нийтийн тээвэрт явж эхлэхээр иргэн бүрд үнэ төлбөргүй зорчих карт олгох юм байна. Тус картаар иргэдийг зургаан сар зорчуулах аж.
Ингэснээр нийтийн тээвэрт сууж байгаа иргэдийн тоог нарийвчлан гаргаж, нийтийн тээврийн компаниудад нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэдийн тоотой уялдуулж татаас олгодог болно. 2004 онд нийслэлийн иргэдийн 40 гаруй хувь нь нийтийн тээвэрт суудаг байсан бол одоо 24 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг болж буурсан байна. Гэтэл нийтийн тээврийн компаниудад улсаас олгодог татаасны хэмжээ буураагүй. Энэ жил л гэхэд нийтийн тээврийн 16 компанид 268 тэрбум төгрөгийн татаас төсвөөс олгох юм.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Хоёр аж ахуйн нэгжтэй автобусаа дулаан грашид байрлуулах хэлэлцээр хийж байна. Хэрвээ энэ амжилттай болбол бүх автобуснуудаа дулаан грашид хийж, өглөө бүхэн цэвэрлэгээ үйлчилгээ хийгээд үйлчилгээнд гаргадаг болно. Мөн автобус дотроо үнэгүй WIFI-тай байна. Түүнчлэн дулаахан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ордог тусгай хаалгатай, гадна өнгө үзэмж ч хамгийн сүүлийн үеийнх байна.
CU, GS25, автобусны буудал бүхэн дээр үнэгүй зорчих карт тараана. Зургаан сар иргэд үнэгүй яваад үүний дараагаас нэг сар хэрэглэх 30 мянган төгрөгийн картыг худалдаанд гаргана. Мөн Улаанбаатар смарт карт компанитай байгуулсан гэрээг цуцлах бичиг явуулсан” гэлээ.
Зочин · 2023/11/22
Энэ хүн чинь эрүүл хүн үү
Зочин · 2023/11/21
hovdiin hogiin hulgaich gajig tumsug
Оюун-Эрдэнэ яаралтай огцор.. · 2023/11/21
Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтыг хүн зодож, танхайрсан гэх гомдол цагдаагийн газарт очиж, хэргийн мөрөөр шалгаж эхэлсэн байна.
Хэргийг тодруулбал, УИХ, Засгийн газрын гишүүн С.Бямбацогт нь “УБТЗ” ХНН-ийн орлогч дарга Н.Энхцогтыг зодоод зогсохгүй, тавьтиргүй үг, ёс бус зэрлэг балмад зан гаргаж, “УБТЗ”-ын Орос, Монголын төлөөлөгчдийг элдвээр хэлэн доромжилж, транзит тээврийн урсгалыг гацааж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэжээ.
Энэхүү хэрэг 10 дугаар сарын 9-ний орой “Тээврийн долоо хоног-2023” олон улсын форумд оролцогчдод зориулсан хүлээн авалтын үеэр болсон аж. “Бүсийн тээвэр логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэв дор болсон энэхүү форумын хүлээн авалтад Ази, Европын төмөр замын компаниуд болон олон улсын тээврийн асуудал эрхэлсэн 20 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол Улсын сайд С.Бямбацогтын Оросыг үзэн ядан хашгирч, орилж чичлэхийг алмайран харж, зарим нь гар утсандаа баталгаажуулсан гэнэ.
Оюун-Эрдэнэ яаралтай огцор.. · 2023/11/21
ЗТХ-ын сайд С.Бямбацогтыг УБТЗ-ын орлогч дарга Н.Энхцогтыг зодож, олон нийтийн газар танхайрсан хэргээр шалгаж эхэлжээ
Зочин · 2023/11/21
S80955877XNE
Зочин · 2023/11/21
Энэ одоо юу солиороод байна аа. Шар хаданд очиж эмчид үзүүл.