М.Оюунчимэг: Зуух шинэчлэх нэрээр сүүлийн 20 жил маш их мөнгийг салхинд хийсгэж, хэдэн хүний халаасыг зузаатгасан
2023/11/23
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Зуух солиод агаарын бохирдол буурахгүй. Зуух шинэчлэх тухай асуудал орж ирж байна. Ингэж мөнгө үрэхийн оронд ипотекийн зээл олгох эсвэл иргэдийг хашаанд нь хаус бариулж амьдруулах нь зөв шийдэл.
Ингэхгүй бол түлш нь улам л хортой болоод байна. Ипотекийн зээлийн 600 тэрбум төгрөг гэдэг бол хангалтгүй.
Түгжрэл бууруулах зорилгоор орон нутагт олгох ипотекийн зээлийн хэмжээг нэмэх тухай ярьж байсан боловч судалгаа аваад үзэхээр барьж байгаа орон сууц цөөхөн. Мөн хүсэлт өгдөг хүн бага байдаг. Тиймээс ипотекийн зээлийн 70 хувь нь хотод олгогдож байна.
Сайжруулсан түлш, зуух шинэчлэх нэрээр сүүлийн 20 жил маш их мөнгийг салхинд хийсгэж, хэдэн хүний халаасыг зузаатгасан. Гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулахад бодлого гаргах хэрэгтэй.
Ногоон зээлийг хэрэгцээтэй хүнд нь хүргэх, шалгуурыг нь бодолцох нь чухал" хэмээв.
Харин Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Одоогийн байдлаар 17 мянган ипотекийн зээлийн хүсэлт хүлээн аваад байна. 1.7 их наяд төгрөгийн эрэлт үүсээд байгаа. 2023 оны эхнээс 676 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хөтөлбөрийн зээлийг 6.5 мянган өрхөд олгоод байна.
Амины орон сууцны тухайд стандарттай холбоотой асуудал бий. Хөрсний бохирдлоос үүдэн дэд бүтэц чухал" гэдгийг хэллээ.
Зочин · 2023/11/24
Хэний халаасыг зузаатгав мэдэж байгаа бол нэрийг нь хэлээч. Бөөрөнхий юм яриад байхын хулчгар золиг вэ
Зочин · 2023/11/23
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/11/23
ANYSIN SEKSYG80955877
Зочин · 2023/11/23
tegvel yagaad 20jil haraad suuv ene avgai yah gej naad suudaldaa 20jil suudal bugluj suudag bna erhem УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ee
Зочин · 2023/11/23
S XN80955877