Хоригтой 21 хоногийн хугацаанд нэг ч тонн АИ-92, дизель түлш аваагүйтэй холбоотой
2023/11/27
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Ингэхдээ "Энэ сарын 23-ны байдлаар 95 мянган тонн дизель түлш Монголд орж ирсэн. Үүний долоон мянга гаруй тонныг БНХАУ-аас импортолсон. Монгол Улсын дизель түлшний хэрэглээ сард ихдээ 90 мянган тонн байдаг. Харин шатахууны нийлүүлэлтэд асуудал үүссэн шалтгаан нь хоригтой 21 хоногийн хугацаанд нэг ч тонн АИ-92 болон дизель түлш импортоор аваагүйтэй холбоотой. Бид бүх нөөцөө шавхсан. БНХАУ-аас их хэмжээний захиалга хийхээр өнгөрсөн баасан гарагт төлбөрөө шилжүүлсэн. Энэ долоо хоногт багтаж, ирнэ" гэлээ.
Зочин · 2023/11/27
За Ганбаатар минь үнэнд гүйцэгдэх нь энэ. Эхэндээ баахан худлаа авсан. Одоо үнэнээ хэлсэнд баярллаа. Оросууд хэцүүд байдалтай байна. Дайнд ялагдах гээд сандарч байх үед нь манай Хүүк францруу давхиж очоод Уранаа ашиглуулах талаар тохирлоо, Урд хөрштэйгээ төмөр замаар нэг гарцтай байсан бол хоёр гарц нэмчихлээ цаашлаад дахиан гурван гарц шинээр нэмэгдэнэ. Ямарч байсан манай уул уурхайн түүхий эд нэг биш 6 гарцаар хятадаар дамжин дэлхийн зах зээлд гарах нь. Энэ бүгд нь хойд хөршөө гомдход хүргэсэн байж магадгүй. Нөгөө “орос шиг байлдаа” гэдэг үг үнэн худлааг одоо л харая.
Зочин · 2023/11/27
МАНай хулгайчууд яг юу хийдэг юм болдоо хулгайгаас өөр, уул ийм асуудал үүсгэхгүй гэж энэ малыг сайд болгосон биздээ
Норовсамбуу · 2023/11/27
Эрхэм УУХҮ-ийн сайд та 10 сард мэдээлэл хийхдээ 11-р сараас түлшний үнэ бууна гэж мэдэгдэж байсныг санаж байна. Гэтэл өнөөдөр түлш олдохгүй байхад хүргэлтийн запрож түлш хүргээд байх юм Мөн түлшний үнэ 200 төгрөгөөр нэмэгдчихсэн байна. 21 хоногт нэг ч тонн түлш орж ирээгүй гэж байх юм. Энэ бол хомсдол үүсгэж байгаад үлдэгдэлээ нэмж зарж байна шүү Сайд та олон нийтэд үнэн мэдээлэл өгнө үү
Зочин · 2023/11/27
зүгээр зүгээр биш хэвийн хэвийн биш гэж солиорч байхаар ажил хийж чадахгүй бол явж юмаа зарөө
Зочин · 2023/11/27
Jiba ganbaatar
Зочин · 2023/11/27
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh