"Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум 2023" амжилттай зохион байгуулагдлаа
2023/11/29
Соёлын бүтээлч сарын хүрээнд зохион байгуулдаг энэхүү форумд 12 салбар, 90 гаруй чиглэлд хамаарах салбарын 320 гаруй төлөөлөл цуглаж, соёлын салбарт хэрэгжиж байгаа хууль тогтоомж, цаашдын төлөвлөгөө, бодлогын хүрээнд зөвлөлдөж 4 салбар хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Салбар хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжид үндэслэн соёлын салбарт 2024-2028 онд хийгдэх ажлуудын төлөвлөгөөг гаргах бөгөөд ДНБ-ий 1.4 хувийг эзэлж байгаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг 2030 гэхэд ДНБ-ий 4.0 хувьд хүргэж эдийн засгийн бие даасан салбар болгохоор зорьж байна.