Зээл олгож, гэрээ байгуулчхаад байхад гурилын үнээ нэмээд байна. Тодорхой түвшинд анхаарах шаардлагатай
2023/12/05
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурил үнийн өсөлтийн талаарх Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын/ШӨХТГ/ мэдээллийг сонсов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Улаанбуудайн үнэ 26.4%-аар өссөн боловч гурилын үнэ килограмм тутамдаа 52.3%-аар өссөн болохыг ШӨХТГ мэдээлж, гурил үйлдвэрлэгчид үнээ үндэслэлгүй нэмсэн дүгнэлтийг өгч байгаа юм байна.
Хөдөө орон нутагт гурилан бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Улаанбаатар хотод нэгдүгээр гурил нэг килограмм нь 2,400 орчим төгрөг байхад говийн бүсэд 2,770 төгрөг байгаад иргэд бухимдаж байна.
ХХААХҮЯ-наас гурилын үнийг буулгах боломж байна уу? хэмээн асуусан юм.
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ: Улаанбуудайн үнэ тээвэр ложистик, геополитикийн асуудалтайгаар холбоотойгоор нэмэгдсэн.
Манай улс шатахуун, бордоо, техник, сэлбэг, ургамал хамгааллын бодис зэрэг орцуудыг импортоор авдаг. Хөрс, ажиллах хүчин хоёр дотоодын хамааралтай, бусад нь гадаад зах зээлээс хамааралтай учир улаанбуудайны үнэ өсөж байгаа юм.
Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгох ажлыг хийсний үр дүнд тариалалт хийж, дотоодын хэрэгцээгээ хангахуйц улаанбуудай хурааж авсан.
Гурилын үйлдвэрүүд тээвэрлэлт, улаанбуудайн үнэ, ажиллах хүчний цалин хөлс, сэлбэг, тоног төхөөрөмж, валютын ханш зэргээс шалтгаалан үнэ өссөн дүгнэлтэд хүрч байгаа. Өнгөрсөн жилтэй харьцуулахад гурилын үнэ 8-23%-аар өссөн. Гурилын үнийн 79.3% нь улаанбуудайн үнээс хамаардаг.
ШӨХТГ-аас гурилын үнийг үндэслэлгүй нэмсэн гэх шалгалтын дүгнэлтээ долдугаар сард ХХААХҮЯ-нд хүргүүлжээ.
ШӨХТГ-ын төлөөлөл "Зээл олгож, гэрээ байгуулчхаад байхад ААН-үүд үнээ нэмээд байна. Гэрээнд гурилын үнийг тогтвортой байлгах заалт бий. Гэрээний хэрэгжилт хангалтгүй учир тодорхой түвшинд анхаарах шаардлагатай.
Гурил үйлдвэрлэгчдэд олгож буй хөнгөлөлттэй зээл үр дүн өгөхгүй байгаа нөхцөлд хөдөө орон нутаг дахь жижиг тариалан эрхлэгчдийг дэмжиж ажиллах дүгнэлтийг ХХААХҮЯ-нд хүргүүлсэн юм.
Жил бүр ХХААХҮ-ийн сайдын тушаалаар хүнсний улаанбуудай худалдан авах үнийг тогтоодог юм билээ. Энэ үнэ жилээс жилд өсөөд байгаа учир анхаарах шаардлагатай хэмээн дүгнэлт гарсан" гэв.
Г.Мөнхцэцэг гишүүн: Хөнгөлөлттэй зээлийг хэчнээн ААН-үүдэд олгосон бэ? Хөдөө орон нутагт жижиг үйл ажиллагаа явуулдаг ААН талхаа хийдэг. Гэвч тэд нарт зээл олгогддоггүй хэрнээ гол түүхий эдийн үнийг нэмээд байдаг. Үүнд бодлогын ямар арга хэмжээ авч байна вэ?
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ: Засгийн газраас "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд газар тариалан болон хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд арилжааны банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгож, Засгийн газраас хүүгийн хөнгөлөлтийг үзүүлдэг.
Энэ жил төмс болон үр тарианы аж ахуй эрхлэгч 645 иргэн, ААН-д 89.7 тэрбум төгрөгийн, жимс, хүнсний ногооны аж ахуй эрхлэгч 559 иргэн, ААН-д 24.3 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Хөрөнгө оруулалтын чанартай зээлийг 171 иргэн, ААН-д таван жилийн хугацаатай, 6%-ийн хүүтэй олгоод байна хэмээн хариуллаа.
Зочин · 2023/12/05
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/12/05
S80955877ZYGAATSX