17 настай охин удган болж “дүвчигнэн” хүүхэд зодож цусыг нь уужээ
2014/06/23
Бөөгийн солиорол хийрхэлд Монгол орон автжээ. Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр суманд 17 настай Нэргүйн Ханд гэдэг охин бөө удган болж “дүвчигнэн” хүүхэд зоджээ. Итгэхэд бэрх нь тэр өдөр 14-17 насны хүүхдүүд найзыхнаа төрсөн өдрийг тэмдэглэж архиджээ. “Удган охины” хэлснээр зодуулсан хүүхдүүд нь согтуу байсан гэнэ. Хохирогч болох 14 настай Б.Есүхэйн мэдүүлснээр “удган охин” тэднийг хамт хоноё гэж гуйжээ. Татгалзахад нь охин бөө болж дүвчигнэж гарчээ. “Би бөөгийн сүнстэй, хөгшин хүний дүрээр орж ирдэг” гээд Есүхэй, Батбилэг хоёрыг зодож гарч. Хэрэв та хоёр явах юм бол гэрийхнээс чинь нэг нь үхнэ, эсвэл өөрсдөө үхнэ гэж бөөлж. Хүүхдүүдийг сөгдүүлж суулгаад “удганы” сахиустайн учир зүүж явдаг эрхээрээ толгой тархигүй ороолгож. Ширээн дээр байсан тавгийг хагалан “би цус уумаар байна” хэмээн Есүхэйн гэдсийг зүсэх гэж дайрчээ. Дараа нь санаанд оромгүй үйлдэл хийж хүүхдийн гараас асгарсан цусыг тавганд хийж ус нэмээд уусанд нөгөө хоёр нь бүр их айжээ. “Яасан их гэр лүүгээ яардаг юм” хэмээн хоюуланг нь хэвтүүлэн шүүрний ишээр цохиж хөлөөрөө дэвсэлжээ. “Ерөөсөө би та хоёрыг ална” хэмээн багалзуурдсан гэнэ. Хоёр хүүхэд “удган охин”-ы гараас арай гэж мултарч шөнийн 02 цагийн үед хамаг хувцас нь цус болчихсон, хөл нүцгэн гэртээ гүйж иржээ. Үүнээс болж 14 настай хоёр хүүхэд сэтгэл санааны цочролд орж нэг нь одоо болтол унтаж чадахгүй шөнө хашгарч сэрээд байгаа гэнэ. Шүүх “удган охинд” 5 жил нэг сарын хорих ял оноогоод биелэлтийг нь зургаан сарын хойшлуулжээ. Энэ хугацаанд ахин гэмт хэрэг, захиргааны шийтгэл авбал шууд хорих гэнэ.
NUUTS.mn
zochin · 2014/06/25
iim ****ooroo l Chingis haand nugasaa tasluulj uhsen ym shte.iim ****ooroo l Chingis haand nugasaa tasluulj uhsen ym shte.
Зочин · 2014/06/24
Та нөхөд тайван амаглан бай.Хэзээ ч ямарч бөө хүн зодож,цус ууж, архи ууж тамхи татаж би тийм ийм онгодтой гэж яриж дөвчигнөдөггүй юм.Энэ нөхөд төрмөл ыиш өнөө цагийн таримал хэн нэг солиоотой нөхөр чанар онгод суулгаж өгнө гэж хэдэн цаасыг нь аваад тийрэн барьж өгсөний гай тэр .Нэг өдөр тэр онго, чанар олгогч өөрөө л тэр суулгаж өгсөндөө бариуулж дуусна.Төрмөл бөө эгэл энгийн шавь нар цөөтөй уур ууцуур багатай,авч идхээс үнээр хол жаахан жожиг, яриа хөөрөө
Зочин · 2014/06/24
ene hudlaa buu nart zoriulj 1 huuli heregjuulehgui bol arai ***raad bgan bagsh gsn neriidleer ***vi nar bolon ger buliinhnii uyj boono yg ene deer garsanchlan ger orond ni barag hariulahgui taldaa tgd neeh mundag chaddag ch yum shig geriinhnees chini 1 ni *****ch geh shig heterhii yumaa yr ni jaahan changalaad ugvul taarna jijig tom geltgui garsan asuudal dr ni
Зочин · 2014/06/24
ene odoo bolimoor yum *****nuud
Зочин · 2014/06/24
ene odoo bolimoor yum *****nuud
Зочин · 2014/06/24
ene odoo bolimoor yum *****nuud
Зочин · 2014/06/24
xulxi buu nar boliochee ***** yum>
Зочин · 2014/06/23
naad chin chiniil bodol. bas tgj yarij bolohgui shude sain n ch biii muunch bii
Зочин · 2014/06/23
Ene бөө удган gesen yumnuud iim l adgiin yum xiideg ulsdoo! Xend xeregtei yum beeee? Xudlaa tengeriin ner barij xutsatsgaadag luivarchid!