Нэн ховордсон “хар сүүлт зээр” агнасан хэргийг илрүүлэв
2023/12/11
Экологийн асуудал хариуцсан алба хаагчид хууль бусаар ан агнах, байгалийн ургамлыг бэлтгэх, ашигт малтмал олборлох гэмт хэргүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодруулбал:
– Дорноговь аймгийн Эрдэнэ сумын иргэн 42 настай М гэгч нь 6 тооны хар сүүлт зээрийг хууль бусаар агнаж,тээвэрлэсэн;
– Дархан-Уул аймгийн Орхон сум 2-р багийн нутаг дэвсгэрт Сэлэнгэ аймгийн иргэн 28 настай Н нар нь “Илдэн игүүшин” нэртэй ховор ургамал зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан;
– Төв аймгийн Заамар сумын нутаг тусгай хэрэгцээний эрүүл газарт 37 настай иргэн Б нь бусадтай бүлэглэн хууль бусаар газрын хэвлийд халдаж, гар аргаар алт олборлосон.
ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Монгол Улсад хар сүүлт зээр агнахыг 1965 оноос хориглосон бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 264, 2013 оны 7 дугаар тогтоолоор тус тус “Ховор” амьтны зэрэглэл, хөхтөн амьтны Улаан данс”-д тус тус бүртгэгдсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 1995 оны “Жагсаалт батлах тухай” /Ховор ургамлын жагсаалт/ 153-р тогтоолоор “Илдэн игүүшин” ургамлыг ховор ургамлын жагсаалтад оруулжээ. Энэ төрлийн гэмт хэрэгт нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байгааг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна.
Зочин · 2023/12/11
80955877
Зочин · 2023/12/11
S ZYGAATSD MERGJLN80O55877