ЦЕГ: Шатахуунд дугаарлаж байсан иргэд зодолдсон гэх хэргийг шалгаж байна
2023/12/12
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нэр бүхий шатахуун түгээх газарт дугаарлаж байсан иргэд хоорондоо маргалдаж, улмаар нэгнийхээ биед халджээ. Тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс уг гомдол, мэдээллийг бүртгэн, шалгаж байна.
Иймд иргэд та бүхнийг нийтээр дагаж мөрдөх хуулийн хэм хэмжээ, ёс зүйг сахиж, бусдадаа хүндэтгэлтэй, хүлээцтэй хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.