Б.Ган-Очир: Ядуу амьдралын шалтгаан бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Н.Учрал нар
2023/12/13
Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ёслол 2023 оны 12 дугаар сарын 12-нд боллоо. АЗХ-ы Ерөнхийлөгчид АН-ын ҮБХ-ы гишүүн Б.Ган-Очир, АЗХ-ы ЕНБДарга М.Амгаланбаатар, АН-ын гишүүн Б.Батзаяа нар нэр дэвшээд буй юм.
Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ёслолын үеэр Б.Ган-Очир: "Надад хоёр янзын санаа байна. Нэгдүгээрт, АЗХ-ы гишүүд, намын ахмадууд маань сонгууль 6 сарын дараа болох гэж байна. Тэгэхээр энэ хугацаанд гол үйл ажиллагаа бол сөрөг хүчний ажлыг хийх, ард түмний үгийг дамжуулах, талбайгаа эзэлж авах, 21 аймгаа тойрох гээд цэвэр сонгуулийн ажлын хугацаа байна. Тийм учраас энэ богинохон хугацаан дотор чи нэр дэвшээч ээ гэдэг олон хүний хүсэлтийн дагуу нэр дэвшиж байгаа. Нөгөө талдаа үнэхээр МАН-д ташуур болох сөрөг хүчин болон дутагдалтай байгаа нь үнэн.
Шударга бусыг шүүж, хариуцлага тооцохгүй байгаа нь үнэн. Тийм учраас АЗХ нийгмээ манлайлж, хамгийн том сөрөг хүчний байр суурийг гишүүд болох 100 мянган залуучуудтайгаа авах ёстой. Гэхдээ МАН гэдэг би байгууллагыг би буруутгаж байгаа юм биш. Монголын дайсан бол МАН биш. Монголын дайсан бол ядуурал. Ядуу амьдрал бидний дайсан. Үүний эсрэг улс төрийн намууд бүгдээрээ нийлээд хамтдаа тэмцэх ёстой.
Гэхдээ яг өнөөдөр ядуу амьдралын шалтгаан болоод байгаа хүмүүс бол МАН-ын Дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан, Нийгмийн Ардчилал-Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Н.Учрал нар. Энэ хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой.
МАН ч гэсэн эдгээр хүмүүстээ хариуцлага үүрүүлэх ёстой. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байгаад, иргэдийн ахуй амьдрал унаад байгаад, шатахуун хомсдож байгаад, ногоон автобус гэх мэт гарч байгаа бүх гэмт хэрэг, гачлан зовлон болгон дээр хариуцлага тооцох ёстой. МАН чадахгүй бол сөрөг хүчний залуучуудынх нь байгууллага заавал чадах ёстой. Хамгийн гол нь улс төрийн сонгууль өөрөө хуулийн дагуу, зөв шударга болох ёстой. Мөн миний дотроо боддог, заавал сөрөх ёстой зүйл бол Монголын шударга бус сонгуулийн тогтолцоо. Би үүгээр докторын судалгааны ажлаа бичсэн.
Иймээс АЗХ шударга сонгуулийн төлөө тэмцэх ёстой. Иймээс ядуурлын эсрэг, шударга сонгуулийн төлөө АЗХ-ыг ажиллуулахын төлөө нэр дэвшиж байна" гэв.
Зочин · 2023/12/14
Харин чи харалган малуу эсвэл МАН ны бөгс долоогч уу 30 жилийн хэдэн жилд нь АН засаглав МАН хэдэн цил засаглав
Зочин · 2023/12/14
ийм нийгэмд наймаачин ченжүүдээс бусад нь яаж ч хөдөлмөрлөөд амьдрал сайэрахгүй байна аа боловсролгүй наймаачин минь
Иргэн · 2023/12/14
Ядуу амьдралын шалтгаан нь эрүүл биетэй саруул ухаантай л бол хүн өөрөө л баймаар да . Сонин л юм .
Зочин · 2023/12/13
ЯГ ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД АН МОНГОЛЫГ БАЛАЛСАН ШҮҮ. ХУЛГАЙ, ХУДАЛ, ДЭЭРЭМ, ТОНУУЛ, АРД ИРГЭДИЙГ БАРАГ МАЛ ШИГ ЧИПТЭЙ БОЛГОСОН, ХҮНИЙГ ХАЙР НАЙРГҮЙ ГҮЖИРДЭХ, ДЭВСЛЭХ, ХОР НАЙРУУЛАХ АЛЬ МУУ МУУХАЙ БҮХНИЙГ АН БИЙ БОЛГОСОН АВТОР НЬ ШҮҮ ОЛОН ЮМ БҮҮ ДОНГОС.
зочин · 2023/12/13
кккк энэ залуу хэргийн эзэн МАНАН-ын толгойлогч Элбэгээгээ ярихгүй юм...
ZOCHIN · 2023/12/13
Ardchilsan namiinxan ulgeree yariad exellee Mongolchuudaa ed nart xuurtagdaj boloxgui shuu
Зочин · 2023/12/13
Сонгууль ойртчихсон иймэрхүү балай алиа салбдай нар борооны дараах мөөг шиг гарна дөө хө. Ард түмэн хэрсүү болчихсон хэн худлаа шааж байгааг андахгүй
Иргэн · 2023/12/13
За нэг иймэрхүү улс төрчид л гарч ирээд байгаа юм даа
Зочин · 2023/12/13
S XN XUSNEER80955877