Малаа хариулахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон иргэний цогцосыг олжээ
2023/12/13
Хөвсгөл аймаг, Галт сумын Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн “Бүхээнг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 228 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ Тус сумын харьяат малчин Б нь 12.11-ний өдрийн 10:00 цагийн орчим малаа хариулахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 12.12-ны өдрийн 13:15 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид Галт сумын Засаг даргын тамгын газрын 5 ажилтантай хамтран малчин Б/27 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 14:46 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 18:01 цагт гэрээс зүүн урд зүгт 1 км-т “Бүхээнг” гэдэг газраас тухайн иргэний цогцосыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.