Хуучин оноо үдэж, шинэ оноо угтахаар Улаанбаатарын төв талбайд "Мөнгөн үдэш" арга хэмжээг НЗДТГ-аас зохион байгуулдаг.

Энэ жил уг арга хэмжээ уламжлал ёсоор арванхоёрдугаар сарын 31-нд болно.

Одоогоор баярын цэнгүүний хөтөлбөр гараагүй байна. Он солигдох мөчид ёслолын буудлага хийж, шинэ оноо угтдаг уламжлалтай болоод 22 жил болж байгаа бөгөөд ихэвчлэн залуу хүмүүс талбай дээр ирж, шинэ оноо угтдаг судалгаа гарчээ.

Өнгөрсөн жил Ice top, S4, Fla, дуучин Nene, O.Z, Ginjin, Mrs.M, Тоонот, Сүнс, Татар, Lumino, дуучин Ж.Алтанцэцэг, GangBay нарын уран бүтээлчид оролцож байв.