2023 оны гуравдугаар улирлын байдлаар 50.4 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 768 мянган ажилтан нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.

Эдгээр ажилтны сарын медиан буюу голч цалин 1.6 сая төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 399 мянган төгрөгөөр, өмнөх улирлаасаа 121.2 мянган төгрөгөөр өссөн дүн юм.

Харин дундаж цалин хоёр сая төгрөг болж, өмнөх оноос 436.1 мянган төгрөгөөр өслөө. Ажилтнуудын сарын дундаж нэрлэсэн цалин нь 2015 оноос 2.5 дахин нэмэгдсэн боловч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс нь ердөө 44 хувиар өсөв. 

Түүнчлэн нийгмийн даатгал төлсөн ажилтнуудын

  • 11.4 хувь нь 550 мянган төгрөг хүртэлх,
  • 14.7 хувь нь гурван саяас дээш төгрөгийн цалинтай байна.