Энэ оны 11 дүгээр сарын 28-ний өдөр нэр бүхий цахим фейсбүүк хаягаас Цагаан Зээр уургалан барьсан бичлэг цахим орчинд нийтлэгдсэний дагуу Экологийн цагдаагийн албанаас хяналт шалгалт зохион байгуулж, дараах нөхцөл байдал тогтоогджээ.

Үүнд:

-Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх 7 дугаар багийн иргэн Ч.Амаржаргал нь тус өдөр малд явж байхдаа ертөнцийн зүгээр зүүн урд талын уулын, өврийн жалганд хунгарласан цасанд Цагаан Зээр зоогдож гарч чадахгүй байсан тул эврээр нь уургалж татан гаргаж, гаргасан хойноо тавих гэтэл үргэж, тавьж чадалгүй 10 гаруй минут болсон байна.

-Иймд цахим сүлжээнд тавигдсан цагаан зээр барьсан, агнасан гэх мэдээллүүд ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна