Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлахаас дахин татгалзжээ
2023/12/15
Өнөөдөр /2023.12.15/ 16 цагаас сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлүүлэх өмгөөлөгч нарынх нь хүсэлтийг хэлэлцсэн билээ. Уг шүүх хуралдаанаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлахаас дахин татгалзжээ.
Өнгөрсөн хугацаанд түүний цагдан хориог өөрчлүүлэх өмгөөлөгч нарынх нь хүсэлтийг хоёр удаа хэлэлцсэн. Тодруулбал, түүний өмгөөлөгч нарын зүгээс хорихгүйгээр шүүх хүсэлтийг шийдвэрлэх хуралдаан өнгөрөгч Баасан гаригт болж, улмаар хэргийн прокурор шүүгчээс татгалзсан тул шүүх хуралдаан дахин энэ Мягмар гаригт болсон. Гэвч уг шүүх хуралдаанаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлахаас татгалзаад байсан билээ.
Энэ удаагийн хуралд МСНЭ, Глоб интернэшнл ТББ хөндлөнгийн ажиглагчаар оролцсон юм.
Зочин · 2023/12/17
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/12/17
S XNE XUSNEER80955877
Ц.Цагаандорж · 2023/12/16
Тэр худлаа мэдээлэл хийсэн Хонгорзул өмгөөлөгчид хариуцлага тооцох учиртай юм биш үү. Түүний ярьсан зүйлүүд бараг цөм худал байсан байна лээ. Нүүрэн дээр нь хурц цагаан гэрэл тусгаад байна гэсэн нь худал болж коридороос гэрэл тусдаг болсон. Хөгжлийн банкны хоригдлуудтай хамт салхилуулдаг гэж ярьсан бас худал байсан. Эрэгтэй эмэгтэй хоригдлууд тусдаа байдаг болж таарсан. Хоолны тухайд ч бас худлаа ярьсан болж таарсан. Олныг дургүйцлийг төрүүлэх гэж худал мэдээлэл хийдэг ийм хуульчийн эрхийг хязгаарлах хэрэгтэй юм биш үү.
Захиалгат баривчилгаа · 2023/12/15
МАН-ын том том бүдүүн данжаадууд захиалсан байна.
Зочин · 2023/12/15
Нүүрсний хулгайн сонсголын үеэр зориуд хийжээ