Цагдаагийн байгууллагаас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21/06 дугаар /нийслэлийн бүсэд мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх буюу хориглох бүсийн хил хязгаарыг шинэчлэн батлах тухай/ тогтоол, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/422 дугаар /Мал амьтны тээврийн замын чиглэл тогтоох тухай/ захирамжийн дагуу Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасныг баримтлан хууль ёсны шаардлага тавьж, тайлбарлан ойлгуулж, С нарын иргэд шаардлагыг хүлээн авч, Яармагийн гүүр орчмоос буцсан байна.