Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн жолооч нарын хариуцлагыг чангатгах зорилготой холбогдох хуулийн заалтууд хүчин төгөлдөр болж эхэлнэ. 

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг, тэгээд торгуулиа төлдөггүй нөхдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах заалтууд Зөрчлийн хуульд орсон.

  1. Торгуулиа хуульд заасан 15 хоногийн дотор төлөөгүй бол торгуулийн хэмжээ 50 хүртэл хувиар нэмэгдэнэ.
  2. Төлөхгүй бол тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.
  3. Бүр төлөхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх замаар төлүүлнэ.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 50-аас дээш удаагийн үйлдэлтэй 3,000 гаруй жолоочийн төлөөгүй торгуулийн хэмжээ 4 тэрбум төгрөгт хүрсэн" хэмээн твиттер хаягтаа бичжээ.