Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваагийн эхнэрийн хамаарал бүхий компани НЭГ сая тонн нүүрс бүртгэлгүй гаргасан байж болзошгүй
2023/12/18
Нотлох баримтыг шинжлэн судлах Нүүрсний нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр эхэллээ. Энэ үеэр нүүрсний компанитай хамгийн их хамаарал бүхий хүмүүсийн нэгээр Үндэсний Статистикийн хорооны дарга Б.Батдаваа тодорчээ.
Учир нь түүний эхнэр Ц.Амгалан нь нүүрс тээвэрт холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал зэрэг хэд хэдэн компанид хамааралтай этгээдээр бүртгэгджээ.
Батдаваа болон түүний эхнэрт хамааралтай компаниуд нь НЭГ САЯ тонн нүүрс бүртгэлгүй гаргасан байж болзошгүй гэх асуудлаар тайлбар хийсэн юм. Тиймээс өнөөдрийн сонсголд түүнийг эхнэрийн хамтаар оролцуулжээ.
Гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс экспортод гаргасан байж болзошгүй компаниудын хамаарал бүхий этгээдүүдийг танилцуулахад:
- УИХ-ын гишүүн Ш. Адьшаа 11 компанийн хамаарал бүхий этгээд
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 7 компанийн хамаарал бүхий этгээд
- ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан 9 компанийн хамаарал бүхий этгээд гээд жагсаалтыг тэргүүлж байна
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТГҮЙ НҮҮРС ГАРГАСАН КОМПАНИУДЫН УЛС ТӨРИЙН ХАМААРАЛ
/Доорх жагсаалтыг тухайн хуулийн этгээдтэй нүүрсний тээвэрлэлт явуулж байх хугацаанд идэвхтэй хувьцаа эзэмшигч байсан эсвэл эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн болон өмнө нь бүртгэгдэж байсан. Мөн энэ компаниудтай нэгдмэл ашиг сонирхол бүхий компаниудыг хамтран эзэмшдэг гэсэн байдлаар гаргаж ирсэн байна/
- Эко глобал ложистикс- Ц.Амгалан- ҮСХ-ны дарга Д.Батдаваагийн эхнэр
- Шанхын хэц- Ц.Амгалан- ҮСХ-ны дарга Д.Батдаваагийн эхнэр
- Дэлгэр цагаан овоо- Ц.Амгалан- ҮСХ-ны дарга Д.Батдаваагийн эхнэр
- Шанх транс- УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
- Аранзал алаг- Ц.Амгалан ҮСХ-ны дарга Д.Батдаваагийн эхнэр
- Эм жи өү транс- Ш.Мөнхцэцэг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх
- Бүргэд транс- УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
- Мөнхцаст транс- Ш.Мөнхцэцэг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх
- Мэнд транс- Т.Золжаргал Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
- Их хурд хүч- Б.Болдмаа Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очирын дүү
- Энхдэлгэр говь- Ш.Мөнхцэцэг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх
- И коммодитс монголиа интеллижент ложистикс- Ц.Амгалан ҮСХ-ны дарга Д.Батдаваагийн эхнэр
- Тип транс- УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
- Сокобура- Г.Аранзал- Тагнуулын ерөнхий газрын дарга асан н.Гэрлийн хүү.
- Эрдэнэсгалба- Ханбогд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Эрдэнэбаатар
- Хансахиус- Ц.Амгалан- ҮСХ-ны дарга Д.Батдаваагийн эхнэр
- BB транс- Ц.Амгалан- ҮСХ-ны дарга Д.Батдаваагийн эхнэр
- Шинэст Өргөө транс- Б.Батбаяр- УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хүү
- Нэмэх тээвэр- Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар
- ЭС Т- Засгийн хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан
- Голден фрейт- Ё.Ууганбаяр- УИХ-ын гишүүн асан Су.Батболдын туслах
- Говь транс- Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ч.Жаргалсайхан
- Зэст гүрэн- Р.Бадрал- УИХ-ын гишүүн асан Бурмаагийн хүү
- Далангол- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
- Ричрөүд- П.Бат-Эрдэнэ- УИХ-ын асан Батхүү агсны дүү
- Ричгүрэн транс- П.Бат-Эрдэнэ- УИХ-ын асан Батхүү агсны дүү
- Дагалай шарга наян найм транс- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
- Галбус- УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
- Топ транспорт- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
- Стандарт майнинг транс- Б.Ганхөлөг- УИХ-ын асан Батхүү агсны хүү
- Имфантант- Б.Мөнхжаргал- АТҮТ-ийн авто үйлчилгээний хэлтсийн дарга
- Хишигсайхан Ундрах- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
- Даалингийн хишиг тээвэр- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
- Блэк кораллайн- П.Бат-Эрдэнэ- УИХ-ын асан Батхүү агсны дүү
- Зүүн Хөхий- Ш.Мөнхцэцэг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх
- Шуудхур- Сангийн сайд Б.Жавхлан
- АВН малт- УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
- Цогтцэций шанх транс- Цогтцэций сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Э.Болдбаатар
- Баялаг ложистик транс- УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
- Говь күрүма- Д.Басбиш Гашуунсухайт автозамын ХХК-ийн дэд захирал
- Прайд транс- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
- Говь транс ложистикс- УИХ-ын гишүүн асан Д.Зоригт
- Ивээл Сар Транс- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
- Шандаст транс- Г.Гаригцацралт- Өмнөговь аймгийн ИТХ-ын Т.Золжаргалын дүү
- Арван хишиг логистик- Ё.Ууганбаяр- УИХ-ын гишүүн асан Су.Батболдын туслах
- Шанх ложистик- УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
"Б.Батдаваа нь Гаалийн ерөнхий газрын дарга Баатарын хүү. Ц.Амгалангийн аав Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн мөн"
Үргэлжлүүлэн сонсголын даргалагч Б.Энхбаяр нийтдээ 5.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсны 25% нь ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн хамаарал бүхий хүмүүсийн удирдлагаар ажиллаж байгаа нүүрс тээврийн компанийн асуудал яригдаж байна гэдгийг онцлов.
Шинжээч: Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нь Гаалийн ерөнхий газрын дарга Баатарын хүү гэв.
ҮСХ-ны дарга Б.Батдаваа: Шинжээчид юм аа сайн нягтлаасай гэж хүсэж байна. Би мэдээ орсон цагаасаа Батмөнхийн Батдаваа байсан. Миний аав 2002 онд зам тээврийн ослоор өөд болсон. Энэ яригдаж байгаа асуудалтай би шууд хамааралтай бол хариулахад бэлэн байна. Шаардлагатай гэвэл иргэний үнэмлэх, аав ээжийнхээ зургийг үзүүлэхэд бэлэн байна.
Сонсголын даргалагч Б.Энхбаяр: Таны эхнэр Ц.Амгалангийн хамаарал бүхий компаниуд нэлээд танилцуулагдаа. Ц.Амгалангийн аав болох Цэрэнпүрэв гэх хүн Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн мөн үү?
ҮСХ-ны дарга Б.Батдаваа: Мөн. Манай хадам аавыг Цэрэнпүрэв гэдэг. Урьд нь ийм ажил хийж байсан гэж сонссон.
Б.Батдаваа нь 2019 онд Монголбанкны газрын захирлаар ажиллаж байхдаа 144.8 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байжээ. Харин ҮСХ-ны дарга болсны дараа энэ дүн 264,9 сая болж, бараг хоёр дахин нэмэгдсэн нь ЭЦА-ны анхаарлыг татаж байсан. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 2019 онд 984.9 сая төгрөг байсан бол 2020 онд 1,5 тэрбум болж өссөн тухай баримт байдаг.
2022 оны зургадугаар сард Эрүүгийн цагдаагийн алба, АТГ-аас Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн гэрт нэгжлэг хийхэд 250 мянган ам.доллар олдсон байдаг.
Тэрбээр Коүпанг ХК, Рио Тинто ХК, Универсалсервис ХХК, Майкрософт ХК, Жи Пи Морган ХК, Беркшайр Хатвай ХК, Боинг ХК, Тоёота Моторс ХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Очирманлай од консалтинг ХХК, финоптис ХХК, бэст рейт ХХК, Манлай дорно ХХК, Финко Инвестмент Партнерс ХХК, Альфа Миючуал ХХК, Витри сэндс ХХК, Эм Би Эс Пи ХХК-иудаас хувь эзэмшдэг гэжээ.
Зочин · 2023/12/18
статистикийн даргаар очиж баахан мэдээ судалгаа устгах гэсэн юм болов уу
Зочин · 2023/12/18
бүртгэлгүй гарсан гарннүүрий мөнгийг төлүүлл
zochin · 2023/12/18
ene gar unen tsaihgui yridag nuhur du. Tom artaa garaa