С.Энхболд: Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг цахимаар ажиллуулах саналыг маргаашийн Засгийн газрын хуралдаанд оруулна
2023/12/19
Эрүүл Мэндийн Яам, НЭМГ, ХӨСҮТ-ийн удирдлага, хүүхдийн эмч нар оролцож томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "Бага ангийн хүүхдүүдийн хичээлийг цахимд шилжүүлсэн шийдвэр өнгөрсөн Ням гарагт гарсан.
Үүнтэй холбоотойгоор маргааш болох Засгийн газрын хуралдаанд Эрүүл Мэндийн яамнаас бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг албан байгууллагууд цахимаар ажиллуулах саналыг оруулж байгаа" хэмээн онцоллоо.